Алга хавсрахын ач тус

2020 оны 03 сарын 10

Корона буюу COVID-19 вирусний дэгдэлттэй холбоотой хорио цээрийн дэглэмийн энэ цаг үед аль болох гар барин мэндчилэхээс татгалзаж, алга хавсран бие биестэйгээ мэндчилж байх нь ач тустай талаар цөөн хэдэн үг хэлсү.

Гарын алга хавсарч мэндчилэх нь харилцагч этгээдтэй гар барин мэндчилж халдвар дамжихаас сэргийлэхийн сацуу түүнд гүн хүндэтгэл илэрхийлж буй юм.

Судрын ёсны номонд хамтгатгасан алга нь буян хийгээд билиг билгүүн лүгээ хослон орохуйн мөрийг бэлгэдэн үзүүлдэг бөгөөд нэг гарын таван хуруу нь тус бүр өглөг, сахил, хүлцэнгүй, хичээнгүй хийгээд дияаны гүн утгыг бэлгэддэг бол нөгөө гарын таван хуруу нь билгүүн, уран арга, ерөөл, арван хүч хийгээд сайн оюун тэргүүтний ёгт утгатай байдаг.

Байнга алга хавсран наманчласны ачаар буяны цогц төгс бүрэлдэх, дээд сайн язгуурт төрөл авах, гуа өнгө зүс сайн, цээл уран хоолой, яруу өгүүлэхүй, чин сүжиг, хатуу чанга сахил, Цаг ямагт тус дэм үзүүлэх нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн чинь сэтгэгчилэн бүтэх болно. Олонтоо сонсох хийгээд билиг билгүүн төгс зэрэг хосгүй нандин арван тус эрдмийн шимийг хүртэх нигууртай хэмээн судар номонд айлджээ. /Үйлийг тийн ялгах судар/

Эх сурвалж: Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд

 

 

Top