Ч.Ганжавхлан: Энэ хогийн зүйлийг дэлхийн нэг ч хүн хүсээгүй!

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Монгол улсад коронавирусний анхны тохиолдол Францын иргэнээс илрээд байна. Үүнээс үүдэн хүнсний хомсдол бий болж иргэдийн амгалан тайван алдагдаж эхлээд байгаа бөгөөд уг өвчний үед иргэн бүр хариуцлагатай  байх тухайд "Ид шидийн орон" төслийг санаачлагч Ч.Ганжавхлан ийн бичжээ.

Ч.Ганжавхлан: Муу эр дайнд хөөрнө ба чоно борооноор 

Заа бид албан ёсоор газрын зураг дээр коронатай гээд ороод ирлээ. Хэдэн гуйлт байна аа 

1. Асуудал нэгэнт үүсчихлээ, яаж энэ 1 гэдэг тоог 0 болгох вэ гэдэг дээр энэ их үзэн ядалт, хэн нэгнийг буруутгах эрч хүч ухаанаа уралдуулж өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ дор бүрээ хийх 
2. ИМАРТ НОМИНГ огцом цөлмөж хиймэл хямрал үүсгэхгүй байх. Хүн бүр яг хэрэгцээнийхээ хэрээр аваад энгийнээрээ байхад уул нь хомсдол үүсэхгүй. Харин яг энэ мөчид бол бүр дэлбэлж байна. Чиний маш ихээр авах тэр хэрээр хэн нэгэнд нь дутаж таарна. Хэт хувиа бодсон байж болохгүй.
3. Ирээдүйд энэ дэлхий дээр, дэлхийн хүмүүстэй харьцаж ажиллаж амьдрахгүй юм шиг хэт үндэстний ялгаварлан гадуурхах үзлийг ядаж бид гаргахгүй байцгаая !  Англид ази хүүг зодсонтой ижил үйлдэл хийхэд бид бэлэн байна яг одоо энэ сошиал дээр туйлширч байгаагаас нь харахад 
4. 11 цагийн албан ёсны мэдээгээ л үзэх итгэх, яг энэ үед энэ асуудлыг сонгуульд хар пиараар ашиглаж улам бүр сэвж, бараг бослого хөдөлгөөн санаачилж, бүр олзуурхаж, гуйвуулж яаж ч мэдэхээр байна. Бохир улс төрөө нийтийн эрүүл мэнд амь насны дээр тавьсан хөгийн үйлдлээ зогсоо ! 
5. Дахиад л тагнуулын мэдээ, нууц чатууд яваад эхэллээ. Одоо наад нууц хамаатан саднууд чинь дуусах болоогүй юу ? Засгийн газар энэ удаа алдаа гаргачихлаа, гэтэл өнөөдрийг хүртэл хичээсэн тэр бүх ажлыг нь үгүйсгэж болохгүй. Яг одоо ICC товерийг ариутгаж, орон нутгийн замыг хааж, бүх арга хэмжээнүүдийг авч эхлээд л байна ! Үзэн ядах биш дэмж, тусал. 
6. Дэглэмтэй байцгаая, маск, ариутгалаа сайн хийцгээе, орон байрны архидалтаа зогсооё, гэртээ хүн цуглуулаад байвал ямар ч нэмэр байхгүй.  

Тэгээд төгсгөлд нь итгэ ! Энэ хогийн зүйлийг энэ дэлхийн нэг ч хүн хүсээгүй, Монголыг хорлох гээд явж байдаг Франц гэж байхгүй, засгийн газар ч гэсэн Монголоо аварчих гээд л өдөр шөнөгүй хичээж байгаа, энэ бол золгүй явдал, тахал, бүх дэлхийн тулгарч буй аюул, энэ хүртэл нь бид харин ч тэссэн, одоо бид ноён нуруутай хариуцлагатай туулаад гарах ёстой ! Үнсэхээ болилоо

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.27.58) 2020 оны 03 сарын 10

орос монголын вагон товгор зураастай байдаг юм болохоор орос монголоос өөр орны хүмүүс заавал сууж үзэмээр байна гээд байдаг гэж байгаа юм

0  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 03 сарын 11

ЗӨВ ШҮҮ. ХАРИН Ч САЙН ТЭСЛЭЭ. ТӨР ЗАСАГ ХАРИН Ч ИХ ТОРГООСОН ШҮҮ. ЗИ МЭТИЙН НОХОЙНУУД СЭВЭЭД ЭХЭЛСЭН БАЙНА. ДЭМ БОЛООД ХАМТДАА Л БАЙМААР БАЙНА МОНГОЛЧУУД МИНЬ

1  |  0
би(103.9.90.98) 2020 оны 03 сарын 11

Хүн бүр уншиж нэгийг бодож хоёрыг тунгаагаарай . Ийм эрүүл ухаан гаргаж байж бидний Монголчууд давна. Дархлаагаа дэмжиж дэлхийд нүрлэсэн аюулт өвчнийг даван туулцгаая.\n

2  |  0
Yag unen(66.181.182.145) 2020 оны 03 сарын 11

Яг үнэн. Энэ сэвээд байгаа пздануудыг бүр майр үзэн ядаж байна. 32 той дугаар хорооны иргэн.

1  |  0
Зочин(104.243.212.86) 2020 оны 03 сарын 11

Зөв сайхан санааг цаг алдалгүй нийтэд хүргэж байгаа та бүхэндээ амжилт хүсье. Монголчууд эвтэй үедээ хүчтэй. Бид үүссэн нөхцөл байдлыг хамтын хүч, эвнэгдэлээрэй ажрахгүй даван гарна.\n

1  |  0
Top