THE HU хамтлагийн Япон дахь концерт хойшлогджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Энэ сарын 12-нд Токио, 13-нд Осака хотод болох байсан THE HU хамтлагийн “THE GEREG TOUR JAPAN 2020” концерт хойшлогджээ.

Японд шинэ төрлийн коронавирусний халдвар улам бүр тархаж байгаа тул зохион байгуулагчдаас үзэгчид, хамтлагийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс тоглолтыг хойшлуулсан байна. Хэзээ тоглолт болохыг талууд хэлэлцэн тохирсны үндсэн дээр шийднэ. Энэ удаагийн тасалбараар үзэж болох тул худалдан авсан тасалбараа үрэгдүүлэхгүй байхыг зохион байгуулагчид анхааруулжээ. Тасалбарын үнэ 7000 иэн.

THE HU хамтлаг Индонезиос Японд очихоор бэлтгэж байсан юм. Тус хамтлаг энэ сарын 16-наас эхлэн Австралид тоглолттой. Тавдугаар сараас АНУ, 6-8 дугаар сард Европт аялан тоглолт хийх хуваарьтай байна.

THE HU хамтлагийн тоглолтын хуваарь

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш (103.57.92.16) 2020 оны 03 сарын 13

Австри улсад хүртэл корона дэлгэрсэн байгаа. Аюултай байгаа. Монголдоо ирээд тусгаарлагдаж байгаад дэлхий нийтээр байдал намжсан үед гадаад руу явсан нь дээр биш үү? Дэлхийн 120 гаруй оронд энэ сүрхий вирус дэлгэрсэн байхад өөрсдийн эрүүл мэндээ бодох хэрэгтэй байх аа.

0  |  0
Su ah(202.179.27.87) 2020 оны 03 сарын 09

Дэлхий нийтийг хамарсан аюултай халдвар тархаад байхад юун дуу хуур тоглолт байхав дээ цаг үеийг сайн мэдэрч сур.\nЯмар 1936 онд зохиогдсон олимпийн наадам биш

0  |  0
zochin(202.9.47.30) 2020 оны 03 сарын 09

harin yg tegeheer bsaan , haramsaltai bn

1  |  0
zochin(66.181.187.227) 2020 оны 03 сарын 09

YUN KONTSERT MANATAY , BUGD TSUTSLAGDAKH BIZ DEE

0  |  0
Top