КОВИД-19 | АНУ-ын 35 мужид вирус тархаж, 564 тохиолдол бүртгэгдлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

АНУ-д “ковид-19” буюу шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт улам эрчимжсээр байна.

 Яг одоогийн /2020 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 11:30 цагийн байдлаар/ байдлаар тус улсын 35 мужид коронавирусний халдвар тархаад байгаа юм.

АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төв тархалтын цар хүрээ улам нэмэгдэх бөгөөд АНУ-ын ард иргэд ялангуяа ахмад настан болон жирэмсэн эмэгтэйчүүдийг мужаас муж хооронд аялахгүй байх, халдварын эрсдэлтэй улс руу зорчихгүй байхыг анхааруулжээ.

Үүнээс 49 тохиолдол нь Японы эрэг дээр тусгаарлагдаж байсан Diamond Princess хөлөг онгоцны зорчигч, 21 нь АНУ-ын Калифорнийн эрэг дээр түр зогссон Grand Princess хөлөг онгоцны зорчигч байгаа юм.

Харин АНУ-ын газар нутагт 34 муж, нэг холбооны тойрогт вирус тархан 494 хүнд халдварлаад байна.


Халдварын тохиолдол бүртгэгдсэн АНУ-ын мужууд /2020 оны гуравдугаар сарын 09-ны 09:00 цагийн байдлаар/:

 

 

  1. Вашингтон: Хадлварын 137 тохиолдол, 19 хүн нас барсан
     
  2. Нью-Йорк: Халдварын 106 тохиолдол
     
  3. Калифорни: Халдварын 89 тохиолдол, нэг хүн нас барсан
     
  4. Массачусетс: Халдварын 28 тохиолдол
     
  5. Орегон: Халдварын 14 тохиолдол
     
  6. Флорида: Халдварын 13 тохиолдол, хоёр хүн нас барсан
     
  7. Техас: Халдварын 12 тохиолдол
     
  8. Колорадо: Халдварын найман тохиолдол
     
  9. Иллиной: Халдварын долоон  тохиолдол
     
  10. Жиоржиа: Халдварын 11 тохиолдол
     
  11. Нью-Хемпшир: Халдварын зургаан тохиолдол
     
  12. Өмнөд Каролина: Халдварын зургаан тохиолдол
     
  13. Пеннсильвани: Халдварын зургаан тохиолдол
     
  14. Аризона: Халдварын таван тохиолдол
     
  15. Мерилэнд: Халдварын таван тохиолдол
     
  16. Нью Жерси: Халдварын зургаан тохиолдол
     
  17. Невада: Халдварын дөрвөн тохиолдол
     
  18. Индиана: Халдварын гурван тохиолдол
     
  19. Айова: Халдварын гурван тохиолдол
     
  20. Кентаки: Халдварын гурван тохиолдол
     
  21. Рөүд Айлэнд: Халдварын гурван тохиолдол
     
  22. Теннесси: Халдварын гурван тохиолдол
     
  23. Колумбийн Холбооны тойрог Вашингтон хот: Халдварын хоёр тохиолдол
     
  24. Умард Каролина: Халдварын хоёр тохиолдол
     
  25. Виржиниа: Халдварын хоёр тохиолдол
     
  26. Хавай: Халдварын хоёр  тохиолдол 
     
  27. Коннектикут: Халдварын нэг тохиолдол
     
  28. Канзас: Халдварын нэг тохиолдол
     
  29. Миннесота: Халдварын нэг тохиолдол
     
  30. Миссури: Халдварын нэг тохиолдол
     
  31. Небраска: Халдварын нэг тохиолдол
     
  32. Оклахома: Халдварын нэг тохиолдол
     
  33. Юта: Халдварын нэг тохиолдол
     
  34. Вермонт: Халдварын нэг тохиолдол
     
  35. Висконсин: Халдварын нэг тохиолдол

Эх сурвалж: CNN, CDC 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(51.38.233.93) 2020 оны 03 сарын 09

Өвөрмонголын хэмжээнд өвчилсөн 75 хүн нь бүгд Хятад үндэстнүүд юм байна. БНХАУ-д амьдардаг Монгол үндэстнүүд одоогоор коронавирусээр өвчлөөгүй сайхан мэдээг давхар сонсгоё.

3  |  0
Шинийн 15-ны билигт (51.38.233.93) 2020 оны 03 сарын 09

Сайн энэ өдөр Өвөрмонголчууд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж эдгэрүүлж байгаа тухай баяртай мэдээ дуулгая. Өвөрмонголын хэмжээнд нийт 75 хүн энэ аюулт хижиг тахал өвчнөөр халдварлан өвчилж өнөөдрийн байдлаар Ордос хот 11, Баяннуур аймаг 7, Улаанхад хот 9, Бугат хот 9, Хөх хот 6, Хөлөнбуйр аймаг 7, Улаанцав аймаг 2, Шилийн гол аймаг 9, Тунлио хот 7, Ухай хот 2, Хянган аймаг 1 нийт 70 хүн эмчилэгдэн эрүүл болж, 1 хүн нас барж, одоо 4 хүн эмнэлэгт эмчүүлж байгаа гэнэ. Сүүлийн 20-иод хоног Өвөрмонголд ”COVID-19”-ийн халдвар авсан хүн нэмэгдсэнгүй.

2  |  0
zochin(66.181.187.227) 2020 оны 03 сарын 09

AMERIKUUD TOOKHGUY IKH ANGALZSAN YUM , TRAMP KHURTEL DELKHIIN ERUUL MENDIIN BAYGUULLAGYN TOO BARIMTAND ITGEKHGUY BAYNA GEED AWAAD BAYSAN ,

3  |  0
Top