АУДИО: Гараад ир гэж дуудвал чинь...

О.Батсүх | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор яруу найрагч Андрейн Сүглэгмаагийн " Гараад ир гэж дуудвал чинь..." шүлгийг та бүхэнд сонордуулж байна.

Уншсан: Г.Ганжаргал
 

          Гараад ир гэж дуудвал чинь...

Гараад ир гэвэл чинь гараад л гүймээр
Ганган даашинзаараа чамдаа л гоёмоор
Санасан уу гэвэл  чинь санаагүй юм шиг
Санаашрах сэтгэлээ зүрхэндээ  хадгалмаар

Хүрээд ир гэвэл чинь хүрээд л очмоор
Хүүхэн хонгор аалиа  чамдаа л дэлгэмээр
Хүлээв үү гэвэл чинь хүлээгээгүй юм шиг
Хөнгөн гунигаа алчууртаа л далдалмаар

Уулзъя гэвэл чинь ургаад л цэцэглэмээр
Уруулын будгаа чамаараа л арчуулмаар
Уйлсан уу гэж асуувал чинь уйлаагүй юм шиг
Уйтайхан харцаа инээмсэглэлдээ халхалмаар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top