ОЛОН ӨНГӨ: Монгол эмэгтэйд нэмж авах эрх үлдээгүй, харин цалин л дутуу байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Зам дээр алалцаж, бааранд архидаж байгаагаас нь харахад монгол эмэгтэйчүүд цаанаа л нэг хийморьлог. Мандухай сэцэн хатны түүхээс авахуулаад бүр эрт дээр үеэсээ эрчүүдээсээ илүү баатарлаг, цэцэн мэргэн байсан байгаа юм. Мандухай хатны киног ч хаалттай нийгмийн үед хийсэн гэж бодохоор эмэгтэйчүүдийн эрх гээч зүйлийг Монголын төр аль 100 жилийн өмнөөс л дэлхийд дээгүүрт бичигдэхээр хүндэлж ирснийг гэрчлээд өгчихнө.  Өнөөдөр бол эхнэрээсээ эмээдэггүй тэнгэрлэг монгол эр хүн олдохгүй болтлоо жендэрийн асуудал тогтворжсон.

Ганцхан жишээ дурдахад, өчигдөр цэцэг, дарс, бэлэг сэлт гэх мэт эд материаллаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиов. Эл өдрийг угтан ажлынхаа хүүхнүүдийн караокедуулаагүй бол хүний нүүр харах эрхгүй болох бөгөөд гэртээ хоол хийж, цэвэрлэгээ хийгээгүй бол гэр бүлийн гишүүний тооноос шууд хасагдах “хуультай”. Нэг ёсны эрчүүд гал тогоон дахь боолчлолын дор өдөр өнгөрүүлдэг талаар ойлголт тогтоод удаж байна дөө. Хоол хийж, гэрээ цэвэрлэж дуусаад буйдангийнхаа булан дээр телевиз үзэж суутал, нэг нэр алдартай гэмээр аниа эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо сул байгааг хурцаар хөндөж байх юм. Тэр эрхийг нь эрчүүд олгохгүй байгаа бололтой.

Үнэндээ Монголд сонгох, сонгогдох эрх нээлттэй. Гэтэл тэр эрхийг нь намынх эрэгтэйчүүд олгодоггүй гэнэ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн төрийн эрх мэдэл дэх оролцоо сул байгаа нь Монголын бүх эрчүүдийн асуудал биш намын гүзээтэй ах нарын л шийдвэр болж таарав. Харин өөр нэг телевизийн суваг дээр монгол эмэгтэйчүүд боловсролын түвшин эрчүүдээсээ тасарчихсан. Гэвч ижилхэн ажил хийдэг мөртлөө бага цалин авдаг талаар өөрийгөө судлаач гэж танилцуулсан эмэгтэй ярьж байна.

Эмэгтэйчүүдийг төлөөлсөн дээрх хоёр эмэгтэй ярианаас монгол эмэгтэйчүүдэд одоо нэмж авах эрх үлдээгүй. Өөрөөр хэлбэл, хүнд байх ёстой бүх эрх мэдлийг манай эхнэрүүд эдэлдэг. Гэвч тэдний цалин л эрчүүдийнхээс дутуу байгааг ойлгохоор юм.   Ер нь Азид төдийгүй дэлхийд эхнэрүүд нь ингэтлээ улстөрждөг улс хэд байдаг юм бол.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 26

mongold byh hyn yneheer erh cholootei harin teriigee zov ashigladag ni hovor er emgui. erh cholootei geed bydyyleg ni ihedsen hymyys l baina deer doorgui, toriinhon ni ch adilhan, Huuliinhantaigaa hamt huulia bielyylehgui erh cholootei uls bol Mongol uls...

0  |  0
зочин (202.131.239.170) 2020 оны 04 сарын 25

байна дөө. --- гэж бичдэггүй. ----------- байна даа. - гэж бичгийн хэллэгээр бичнэ. Бичгийн хэл, ярианы хэллэгийг ялгаж сур.

0  |  0
Зочин(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

Монгол эмэгтэйчүүддээ улам хүчтэй хийморлог байхыг хүсч байна

0  |  0
zochin(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

mongol ehneruud nohor nertee huchirhiilegcheesee bolj setgel sanaanii daramtand oroh amidrald hol aldah n tohioldoh bolson

0  |  0
Зочин(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

Олны танил эрхэм эхнэрээ хөнөөгөөд машиндаа авч явсан, эхнэрээ хөл нүцгэн машинаар тууж тамласан ийм л эрчүүд дүүрэн байна. Хуулиа чангатгах шудрага хуультай байх хэрэгтэй байна.

0  |  0
zochin(192.82.71.131) 2020 оны 03 сарын 09

ene yamar ch bolovsrolgui mongoliin neg huchirhiilegch bololtoi. emegteichuudiin erhiin toloo temtsliin odor zohiogui teneglel ba.mongol shig erchuud n bugdeeree shahuu huchirhiilegch uls hovor bolov uu. shashin Burhan n hurtle huchirhiilegchdiig demjigch uls shu de. hichneen olon hargis herguud garch ba aa. erneree alaad achaad yavagsad geh meteer...

0  |  0
zochin(182.160.1.58) 2020 оны 03 сарын 09

Ha ha er ni l daam garchihsan shdee

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 03 сарын 09

bitgii xudlaa yary mongol emegtei shig erx cholootei xun xaana ch bauxgyi arxi uudag xuumorylog bauxdaa yadag yum

0  |  0
Top