ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн теле хичээлийн ЦАГИЙН ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэж байгаа билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын /цэцэрлэгийн/ хүүхдүүдэд зориулсан теле хичээлийн энэ долоо хоногийн /2020.03.09-13/ хуваарийг хүргэж байна.

Энэ долоо хоногт агуулга нөхөх шинэ хичээл цацагдах тул теле хичээлдээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас анхааруулж байна. Мөн өнөөдрөөс /2020.03.09/ эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ -д зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны дараах телевизийн сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ ээр тухайн сувгийн хөтөлбөрт тавигдсан цагт хүлээн авч үзээрэй.

Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top