Дубайн эмир охидоо хулгайлах үүрэг өгч байжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн эмир Шэйх Мохаммед ибн Рашид Аль Мактум өөрийнхөө хоёр охиныг хулгайлах үүрэг өгч, хуучин эхнэрээ айлгах ажиллагааг зохион байгуулсан гэж Британийн шүүх үзжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, найман сарын өмнө эхэлсэн дуулиант шүүх хэргийн дараа Их Британийн шүүх 2019 оны дөрөвдүгээр сард Дубайгаас оргон зайлсан гүнж Хаяагийн талд шийдвэр гаргажээ. Дубайн эмирийн эхнэр асан 45 настай гүнж Хаяа нөхрөөсөө зугтаан, Лондонд хүүхдүүдийн хамтаар орогнож байгаа юм. Түүний нөхөр болох 70 настай шейх найман настай хүү, 12 настай охиныг буцааж өгөх хүсэлт тавьжээ.

Шейх Мохаммед ибн Рашид Аль Мактум шүүхийн шийдвэрийг олон нийтэд зарлахад саад учруулахыг оролдсон ч түүний давж заалдах хүсэлтийг хүлээн аваагүй. Британийн шүүх Дубайн эмирийг шүүхэд нээлттэй, шударга байгаагүй гэж тогтоожээ.

Шүүх хурлын үеэр гүнж Хаяа 2000 Дубайн эмир өмнөх эхнэрээс гарсан 18 настай гүнж Шамсаг хулгайлах хэргийг зохион байгуулж байсан гэж мэдүүлжээ. Түүнийг Британид байхад нь хулгайлж, Дубайд авчирч байсан аж. Шүүхийн баримт бичигт мөн 2018 онд шейх Шамса гүнжийн охин дүү Латифаг Энэтхэг орчим олон улсын усан хилийн бүсэд хулгайлсан хэргийн ард байсан гэж дурдсан байна. Шамса болон Латифа гүнж нарыг Арабын Нэгдсэн Эмирт Улсад хүчээр авчирсан бөгөөд хорионд байдаг гэж шүүх хурлын үеэр мэдээлжээ.

Хаяа гүнж Иорданы хаан агсан Хусейн охин бөгөөд Дубайн эмир, АНЭУ-ын Ерөнхий сайд, тэрбумтан Мохаммед ибн Рашид Аль Мактумын зургаа дахь эхнэр нь байжээ.  Тэд 2004 онд гэрлэж байв Хаяа гүнж 2019 онд Лондон руу зугатан гарахдаа 40 сая ам.доллар авч гарсан гэж ВВС агентлаг мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.123.108) 2020 оны 03 сарын 06

hiih ajilgui t1 amitan we ur huuhedeeree togloj bdag

0  |  0
Top