Японд хар өнгийн бороо оржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Японы Сайтама мужид хэд хоногийн өмнө хар өнгийн бороо орсон нь ард иргэдийг айдаст автуулжээ. Одоогоор энэ сонин үзэгдлийн шалтгааныг тайлбарласан албан ёсны тайлбар гараагүй байна. Энэ нь хар өнгийн бороо орж буй анхны тохиолдол биш аж. Дэлхийн хоёрдугаар дайнд Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясны дараа хар бороо орж байжээ. Тухайн үед цөмийн бөмбөг дэлбэрснээс агаарт цацраг идэвхт олон зуун изотоп цацагдаж, хотыг нөмөрсөн галаас үүдэлтэй нүүрстэй холилдож, бороо хар өнгөтэй болж хувирхад хүргэжээ.

Агаарын бохирдлоос үүдэлтэй хар өнгийн бороо орох тохиолдлууд мөн гардаг байна.

Твиттерийн нэгэн хэрэглэгч шинэ төрлийн коронавирусээр нас барсан хүмүүсийн цогцсыг шатааснаас үүссэн үнс нурам хар өнгийн бороо ороход хүргэсэн байх гэж таамагласан ч тус улсад халдварын улмаас зургаан хүн нас барсныг тооцвол энэ таамаг магадлал багатай гэж зарим нь үгүйсгэжээ.  Интернет хэрэглэгчид энэ үзэгдлийг  мөн Хойд Солонгос пуужин харвасан, ойролцоох химийн үйлдвэр гал гарсан зэрэгтэй холбон тайлбарлаж, өөр өөрийн таамгийг дэвшүүлж байна.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(202.9.47.23) 2020 оны 03 сарын 15

Химийн бороо биздэ

1  |  0
z(49.0.212.122) 2020 оны 03 сарын 15

shataah zuuhnii uns salhiar tiishee ochson bh magadlaltai

3  |  0
Чингис хаан(211.36.142.2) 2020 оны 06 сарын 08

Би Сайтамагийн дээрээс баасан юм.

0  |  5
Kk(106.132.86.93) 2020 оны 06 сарын 08

Bi saitamad yavj baina..saikhan shaaah yum aa

4  |  2
Top