Бөхийн нэрт тайлбарлагч А.Ганбаатар агсны нэрэмжит уралдаан болно

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

“Эрхэт Монгол” медиа групп, ТV8 телевизээс санаачлан Монгол Улсын начин, Бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, Үндэсний бөхийн нэрт тайлбарлагч, Соён гэгээрүүлэгч Агвааны Ганбаатар агсны нэрэмжит Үндэсний бөхийн тайлбарлагчдын “Тэнгэрийн дуу” улсын уралдааныг зохион байгуулах гэж байна. 

Монголын өв соёлын дархлаа болсон үндэсний спортоо дэмжиж, үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг шинэ залуу үеийг нээн илрүүлж, залгамж халаа бэлтгэх, үндэсний спортын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсан бөхийн нэрт тайлбарлагч А.Ганбаатар агсны дурсгалыг хүндэтгэн, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, хойч үедээ сурталчлан таниулахад энэхүү уралдааны гол зорилго оршиж буй.    

Бүртгэлийг ТV8 телевизийн байранд явуулж байна. Уралдаанд аймаг, сум орон нутагтаа бөх тайлбарладаг, улсын цолгүй бөх тайлбарлагч нарыг оролцуулах юм.

Уралдааны тэргүүн байр эзэлсэн нэг оролцогч бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны хөшөөний дүрс бүхий алтан цом, Prius30 автомашин, дэд байр байрын оролцогч мөнгөн цом, 10 сая төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн хоёр оролцогч хүрэл цом, тус бүр таван төгрөг гардана. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.254) 2020 оны 03 сарын 07

Энэ Ганбаатар юунаас болоод идэр залуугаараа яваад өгсөн юм бол доо зайлуул?

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 06

horiotoi baihad yun uraldaan temzeen be?

0  |  0
Top