Жүжигчин Ким Бо Сон Тэгүд маск тараагаад, тусгаарлагджээ

2020 оны 03 сарын 06

Шинэ төрлийн коронавирусний халдвар Өмнөд Солонгост тун хурдацтай тарж байна.

Тус улсын алдартнууд халдвар их байгаа Тэгүд хандив, тусламж үзүүлсээр байгаа. Ихэнх дуучин, жүжигчид мөнгө хандивлаж байгаа бол жүжигчин Ким Бо Сон өөрийн биеэр тусламж үзүүлэхийг хүссэн байна. 53 настай Ким машинд 5000 маск ачаад Тэгү хотын гудамжаар явж, хүмүүст дэмжлэгийн үг хэлэн, өөрийн биеэр тараажээ.
 


Дараа нь Star News-д утсаар ярилцлага өгөхдөө Ким Бо Сон “Эмийн сангийн гадаа амны хаалт авахаар хэдэн цагаар дугаарлан зогсож байгаа хүмүүсийг хараад сэтгэл өвдсөн. Ямар ч гэсэн маскаа тарааж чадлаа. Харин намайг хориотой бүст очсон гээд 14 хоногийн карантинд оруулсан, одоо би тусгаарлалтад байна” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
доод зочинд(202.9.46.251) 2020 оны 03 сарын 06

Их хурлын гишүүд 2 өдрийн цалингаа хандивласан хөөрхий.

0  |  0
zochin(103.229.123.108) 2020 оны 03 сарын 06

mundag yumaa manai 76 suulee hawchaad zugtaj bna sh de handiv ch bhgui. busad orond parliamentiin gishuun ni haldwar awaad bhiin hoorhii.

1  |  0
Top