Коронавирус: Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадууд 5.2 сая төгрөг хандивлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Улсын онцгой комисст өнөөдөр “Да хүрээ трейд” ХХК-аас 30 сая төгрөг, Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмадаас нийт 5.2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, ажилчид 1.4 сая, 150 ширхэг маскийг гардуулан өглөө.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн газар тариалан эрхэлдэг “Даян дуулим” ХХК-аас 1000ш дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хандивласан бол “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч И.Бямбасүрэн 200,300 төгрөгийг тус тус хандивлалаа.

Хандивыг гардуулан өгөхдөө шинэ коронавивируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг  цаг алдалгүй шуурхай  арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яам, Онцгой байдал, Хил хамгаалах, Цагдаагийн нийт алба хаагчдад талархал илэрхийлж, Монголынхоо нийт ард иргэдийг хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг даган биелүүлэхийг уриаллаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 07

yasan ichdeggui um be ahmaduudaas avaad…bayarlasnaa ilerhiileed tednii amdraliin nohzol bololzoo, ahmadiin gazruudad zarzuulah ni zov bizdee avah um bol saihan ahmaduudiinhaa setgeliig bodoj

0  |  0
q(64.119.22.132) 2020 оны 03 сарын 06

iim hvmvvsees avch hereggvidee,,nguu 30 urh.76 haana b.aa

0  |  0
двойка(103.212.116.231) 2020 оны 03 сарын 06

энэ тэнэглэлээ зогсоогоочээ хөөрцийн

0  |  0
Top