Коронавирусээс айхдаа эхнэрээ угаалгын өрөөнд түгжжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Коронавирусээс айсандаа эхнэрээ угаалгын өрөөнд олон хоног түгжсэн 39 настай этгээдийг Литвийн Цагдаагийн газраас баривчилжээ.

Дээрх этгээдийн гэр бүл халдвартай ямар  нэгэн улсаар зорчоогүй ч эхнэр нь хий ханиалгаж байсан тул айсандаа түгжсэн байна.

“Бид хоёр хүүхэдтэй. Хүүхдүүддээ вирус халдаахгүй гэсэндээ ийм үйлдэл гаргасан. Хүч хэрэглэж, дарамталсан зүйл байхгүй гэж мэдүүлсэн” гэж Литвийн Цагдаагийн газрын төлөөлөгч Рамунас Матонис ярьсан байна.

Цагдаагийн газраас түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилтэй гэж үзэн саатуулжээ.

Литва улсад Италийн Верона хотоор аялсан өгүүлэмжтэй 39 настай нэг иргэн коронавирусний халдвартай болох нь тогтоогдон нарийн эмчилгээнд хамрагдаж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol(66.181.161.72) 2020 оны 03 сарын 06

Tugjcheed shuud emleg duudhad yaadgin. Olon honog tend dotor bailgaad bhda yahavde haha. Gehte tusgaarlasan ni zuv.

0  |  0
NOVSH(180.39.24.142) 2020 оны 03 сарын 06

Teneg, erguu, lalariin, novshiin pizda ve.....

0  |  1
zochin(103.229.123.108) 2020 оны 03 сарын 06

novshiin yumnaas salaach

0  |  0
Top