Хятадын ЭСЯ Монголд хандив өргөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Ковид-19 дэгдсэнээс хойш Монголын Засгийн газар болон нийгмийн олон салбарынхан Хятад улстай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, эд бараа, мөнгө төгрөг хандивлаж, өвчин тахлын эсрэг Хятадын ард түмний хийж буй тэмцлийг дэмжин тусалж байна. Ялангуяа, Мнгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Бээжин хотод биечлэн айлчилж, Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзан хэлэлцээр хийсэн нь Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжил, сайн хөршийн чин үнэнч найрамдал нөхөрлөл дээд түвшинд хүрснийг харуулсан юм.

Хятад улсад өдгөө Ковид-19 аажмаар намжиж байгаа хэдий ч дэлхийн хэмжээнд өвчин тахлын дэлгэрэлт их байсаар байгаа тул Монголд ч өвчин тахлаас урьдчилан сэргийлэх маш их хариуцлагатай тулгарч байна.

Хятад улс хүнд хэцүү байдалд тулгарсан үед найрсаг хөрш Монголын ард түмний зүгээс сэтгэлийн дэм, эд хөрөнгийн хандив өгсний хариу талархал болгон БНХАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй болон ЭСЯ-ны нийт дипломат ажилтнууд энэ сарын 5-ны өдөр ЭСЯ-ны байранд сайн дураараа хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулаад байна.

Элчин сайд Цай Вэньрүй хандив цуглуулах арга хэмжээн дээр үг хэлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтдаа сайтар хийж, Монголын нутагт халдваргүй байгаа байдлыг хэвээр хадгалан, эцсийн ялалт байгуулахын төлөө Монголын нийгмийн олон салбарынхантай эрч хүчээ нэгтгэн хамтран тэмцэхэд Хятад улсаас Монголд суугаа ЭСЯ бэлэн байна гэж илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.19) 2020 оны 03 сарын 05

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг тусгаарлажээ

1  |  0
юун хүмүүс юм бол(202.9.46.19) 2020 оны 03 сарын 05

зүйтэй , гэвч элчин сайдын яаманд ийм олон хүн ажилладаггүй байх гэж найдаж байна

1  |  0
zochin(192.82.67.171) 2020 оны 03 сарын 06

ewii ewii ene tahaliin esreg vaccine hurdan garaasai bile korea ch mun adil hurdan edgeesei. herwee korea hunee aw gesen bol mglchuud virus awchihsan heden togrog gertee yawuuldag humuus ireed ene ali bdaltai bj bgaa sh de. Hunii ooriingui bugd edgeesei bilee

1  |  0
Монгол(202.9.46.224) 2020 оны 03 сарын 06

Хятад улс эхлээд дотроо байгаа ковид 19 өвчинөө бүрэн дарж чадвал тэр нь монгол улсад туслах хамгийн том тус байх болно ! Ноён элчин сайд Цай Вэнь рүй

0  |  1
иргэн(66.181.181.33) 2020 оны 03 сарын 06

хөрш улстайгаа эвтэй ойлголцохгүй бол бид нар ямар нүүгээд явчих биш дээ хятад хүмүүсийг би Солонгос хүмүүсээс илүү хүндэтгэнэ яагаад гэвэл ” СЕВОЛ” усан онгоцонд явсан үр хүүдээ орхиод явсан онгоцны ахмад хөгшчүүлийг одоо болтол снахаар сэжгийн санагдаад байдаг юм

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 05

goe medee, saihan sanaa baina

1  |  0
Top