Димаш Кудайберген Ухань хотын дэмжигчдэдээ амжилт хүслээ

2020 оны 03 сарын 05

Хятадын олон нийтийн Weibo сүлжээнд гарсан нэгэн гэрэл зураг Казахстаны дуучин Димашийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Ухань хотын эмч нар хувцсан дээрээ “Dimash”, “Dear” гэж бичсэн байлаа. Димашийн фэнүүд өөрсдийгөө “Dear” гэж нэрлэдэг билээ.

Энэ зургийг харсан казах дуучин Instagram-даа “Хятадын инстаграмдаа  (Weibo) би Ухань хотод коронавирусний халдвартай хүмүүсийг баатарлагаар эмчилж байгаа Dear-эмч нарын зургийг олж харлаа. Бүх юм удахгүй дуусна гэдэгт итгэлтэй байна. Эрүүл энх байцгаагаарай” гэж бичсэн байна.

Одоогийн байдлаар Казахстанд нэг ч халдварын тохиолдол илрээгүй байгаа. Засгийн газраас Мартын-8-ны баярын хурал, концертыг цуцалж, Хятад, Ираны нислэгийг зогсоон, Азербайжан, БНСУ-ын нислэгийн тоог цөөлсөн. Мөн ариутгалын хэрэгсэл, амны хаалт зэрэг эмнэлгийн хэрэглэлийг гадаадад экспортлохыг хориглоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top