Коронавирусний улмаас “Мулан” киноны нээлт хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Найруулагч Ники Каро, Disney компанийн бүтээл “Мулан” киноны нээлт коронавирусний халдварын улмаас Хятадад хойшлогдсоны дараа Япон, Өмнөд Солонгос улсад ч цуцлагдлаа.

Японд дөрөвдүгээр сарын 17-нд болох байсан нээлтийг тавдугаар сарын 22 болгож, сунгасан байна. Харин Өмнөд Солонгост нээлтээ хэзээ хийх нь тодорхойгүй хэвээр.  

“Мулан” киноны нээлт Хойд Америк, Европт гуравдугаар сарын 27-нд болох юм.

Киноны зураг авалт Шинэ Зеланд, Хятадад хийгдсэн бөгөөд нийт 300 сая ам.долларын өртгөөр бүтсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hujaa(158.181.75.191) 2020 оны 03 сарын 06

Buuuu buuuuu naa hogiig chin unegui bsnch uzkuu

0  |  0
Top