ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр доодсыг асран өглөг, хандив өргөхөд сайн

2020 оны 03 сарын 05

Хаврын тэргүүн шар барс сарын өглөгт охин одтой улаагчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2020.03.05, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 10
  • Наран ургах, шингэх: 07:25-18:42 цаг
  • Үс засуулбал: Эрч, хүч ихэснэ
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Огторгуй

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 10 цаг 59 минутад ичигсэд хөдлөх улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top