ТЦА: Хоёр цагийн хугацаанд 1017 зорчигч нийслэл рүү нэвтэрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрийн 20:30 цагийн байдлаар нийт 46 чиглэлд 146 тээврийн хэрэгслээр 6278 зорчигч хот хооронд зорчсон талаар Тээврийн цагдаагийн алба мэдэгдлээ. 

Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж байна.

Оройн 18:30-20:30 цагийн хооронд буюу хоёр цагийн хугацаанд зам дундын хяналтын постоор 28 тээврийн хэрэгслээр 1017 зорчигч дамжин өнгөрсөн байна. Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд илэрсэн зөрчилгүй зам даваа саадгүй байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top