ЗИНДАА 2020.03.03 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

#1 Х.БАТТУЛГА ШИ ЖИНЬПИНТЭЙ СВОП СУНГАХ ТАЛААР ЯРИЛЦСАН УУ?
 


Коронавирусний тархалтын ид үед БНХАУ-д айлчлаад нутагтаа ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга дүрэм, журмын дагуу 14 хоног тусгаарлагдаж байгаа. Түүний айлчлалыг улс төрийн талаас "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолсон айлчлал боллоо" гэж талууд дүгнэж байгаа. Ерөнхийлөгч одоогоор хөл хорионд байгаа учраас илүү дэлгэрэнгүй байр суурийг илэрхийлээгүй байна. Нөхцөл байдалд тулгуурлаж харвал Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засгийн талаасаа ойрын болон дунд хугацаанд бидэнд ашигтай мэдээллүүдийг дагуулж болох юм. Тухайлбал, Монголбанкнаас Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа дуусахад гуравхан сар үлдсэн энэ үед Ерөнхийлөгчийн айлчлал боллоо.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 КОРОНАВИРУСЭЭР УДИРДУУЛСАН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ ӨНДӨР БЭЛТГЭЛ ШААРДАЖ БАЙНА
 

Нүүрс, газрын тос,  бусад ашигт малтмалын экспорт энэ сарын 15-наас эхлэн хийгдэнэ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлснээр бол гуравдугаар сарын 2-н буюу өчигдрөөс нүүрсний экспортын төлөвлөгөө тасалдаж болзошгүй нөхцөл үүснэ гэж байсан. Энэ нь  нүүрсний салбараас төсөвт төвлөрөх орлогын тасалдал албан ёсоор өчигдрөөс эхлэн тооцогдож эхлэх нь гэж ойлгогдож байна. Тэгэхээр Засгийн газар энэ сарын 15-наас нүүрсний экспортыг хэвийн, тогтвортой явуулж эхлэхийн тулд бэлтгэлээ сайтар хангах шаардлага тавигдаж байна. Эрүүл ахуй,  аюулгүй байдлын хамгаалалтыг өндөр хэмжээнд мөрдсөн жолооч, тээврийн хэрэгсэл л БНХАУ-ын хилээр нэвтрэх учраас үүрэг чиглэл авсан сайд, агентлагууд бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ОРОН НУТГААС ИРЖ БУЙ ХҮМҮҮСТ МАСК ҮНЭГҮЙ ТАРААЛАА
 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагаас нээлээ. Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байгаа юм. Хот хоорондын замын хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан хэсэг залуус орон нутгаас орж ирж буй зорчигчдыг шалган нэвтрүүлэх постны ойролцоо угтан, маск үнэгүй тарааж байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 "ШИНЧОНЖИ" СҮМИЙН ТЭРГҮҮНИЙ ЗҮҮСЭН БУГУЙН ЦАГ АНХААРЛЫН ТӨВД ОРЖ ИРЛЭЭ
 


Өмнөд Солонгос дахь христийн шашны "Шинчонжи" сүмийг үндэслэгч И Ман Хи өчигдөр /2020.03.02 /Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин тараасанд уучлал эрж, засгийн газартай хамтран тэмцэхээ илэрхийлсэн билээ.  "Шинчонжи" сүмийн тэргүүн И Ман Хигийн хэвлэлийн бага хурлын тухай "Жусан илбо" сонинд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

"Пак Гынь Хэ Ерөнхийлөгчийн нэртэй бугуйн цаг" гартаа зүүсэн И Ман Хи...  "Хүн сонсголын аппарат"-аас эхлээд "Эрхий хуруугаа гозойлгох" хүртэл

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 1072 ХУВЬЦААНЫ ДАНСАА ОНЛАЙНААР НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ
 

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн  гадуур гарах, зорчих хөдөлгөөнийг багасгах шаардлага үүссэн. Түүнчлэн ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашгаа авч эхлэх хүлээлттэй байгаа иргэд хувьцааны дансаа хэрхэн нээлгэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Тэгвэл хувьцааны дансаа нээлгэхийн тулд заавал брокерийн компаниуд дээр очихыг урьтал болгох  шаардлагагүй. Онлайнаар дансаа нээж, шалгах боломжтой юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top