Баруунтурууны товчоогоор 3 цагийн дотор 200 гаруй машин нэвтэрчээ

2020 оны 03 сарын 03

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 03-ны өглөөний 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээгээд байна.

Нийслэл болон орон нутгийн орох, гарах бүх товчоод дээр Мэргэжлийн хяналт, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Орж, гарч буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авч, биеийн халууныг хэмжиж байна.
 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Баруунтурууны товчооны гарах хэсэгт ажиллаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Бидний ажил өглөө 05:30 цагт эхэлсэн. Ачаалал их байна. Өглөө 06-09 цагийн хооронд 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2000 орчим зорчигч нэвтэрлээ. Зорчигчдод асуумжаа үнэн зөв бөглөх, маскаа тогтмол зүүх, аян замдаа болгоомжтой зорчихыг нэг бүрчлэн сануулж байгаа” гэв.

Энэчлэн бүх товчоод ачаалал ихтэй ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.61) 2020 оны 03 сарын 03

KHED KHONOG BULEEREE BAYGAA YUM SHIG TAYWAN SAYKHAN BAYLAA , ED NAR UB- D IRJ YAKH GEJ BAYGAA YUM BOL?

0  |  0
иргэн(202.21.115.126) 2020 оны 03 сарын 03

Эхний ээлжинд яаг хотод оршин суудаг ажилтай иргэдийг нэвтрүүлэх хэрэгтэй байсан юм.Дэмий сэлгүүцэгчид ёстой халтуурчидын арми ирэх нь ч ирлээ?

0  |  0
mongol(202.21.100.210) 2020 оны 03 сарын 03

xaltuurchdyn armi asui

0  |  0
Top