БНСУ-д коронавирусний улмаас нас барагсдын тоо 29 боллоо

2020 оны 03 сарын 03

Ёнхап агентлагийн мэдээлж буйгаар  өнгөрсөн шөнө (2020.03.02-03) Дэгү хотод шинэ төрлийн коронавирус буюу "COVID 19"-өөр халдварласан 78 настай А нь Кеймюн Их сургуулийн Донсан эмнэлэгт тусгаарлагдан, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д уг вирусний улмаас нас барсан иргэдийн тоо 29, эдгэрсэн иргэдийн тоо 31, нийт халдвар авсан иргэдийн тоо 4335 болоод байна.

Мөн энэ өвчний улмаас дэлхий дээр 84 991 хүн халдвар авсан нь тогтоогдсон бол нас барсан хүний тоо 3020-д хүрээд байна.

Эх сурвалж: Ёнхап агентлаг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(64.119.24.62) 2020 оны 03 сарын 03

neg garchival iheseh um bna daa

0  |  0
zochin(192.82.64.218) 2020 оны 03 сарын 03

юун гайгүй гэж аймаар юм яриад байгаа юм бэ 6-7 хоногийн доторх тоо биз дээ яаж гайгүй байхын

0  |  0
иргэн(202.70.34.70) 2020 оны 03 сарын 03

Гайгүй л байна ш дээ, Хүн ам цөөтэй манай улсад өнгөрсөн жил зөвхөн хатгаа томуугаар л 480 хүн нас барсан гээ биз дээ,

0  |  0
Top