УВС: XII цэцэрлэгийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Шинэ төрлийн коронавирусаас урьдчилан сэргийлэх ажилд зориулж Увс аймгийн Улаангом сумын XII цэцэрлэгийн хамт олон нэг өдрийн цалин болон өөрсдийн гараар оёсон 400 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст өнөөдөр /2020.03.02/ хандивлалаа.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй тус цэцэрлэгийн хамт олонд ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top