Коронавирус Хятадын агаарын бохирдол буурахад нөлөөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг болон Европын сансрын ЕКА агентлагийн хиймэл дагуулууд Хятад улсын газар нутаг дээрх агаарын бохирдлын түвшин мэдэгдэхүйц буурсныг бүртгэжээ.

Үүнийг НАСА агентлагийн судлаачид шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбон тайлбарлаж байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсаны дүнд эдийн засгийн үйл ажиллагаа буурсан нь агаарын бохирдол буурахад тодорхой нөлөө үзүүлсэн тухай НАСА агентлагийн мэдэгдэлд дурджээ.

Хиймэл дагуулаас авсан мэдээллийг нэгдүгээр сарын 1-20-ны хооронд буюу хорио цээрийн дэглэм тогтоогоогүй үеийн болон хоёрдугаар сарын 10-25-ны хооронд буюу хязгаарлалт үйлчилж эхэлсэн үеийнхтэй харьцуулжээ. Агаарын бохирдол буурч буй дүр зураг эхлээд Ухань хот орчим ажиглагдсан бол хожим нь Хятад улсын нийт нутаг дэвсгэрт бүртгэгджээ.

НАСА агентлагийн мэргэжилтнүүд Хятадын Цагаан сарын үеэр агаарын бохирдлын хэмжээ буурч байсан тухай онцлоод, гэхдээ 2020 онд  агаарын бохирдлын түвшин 10-30 хувиар мэдэгдэхүйц буурсныг ажиглажээ. Хятадын Цагаан сарын дараа агаарын бохирдлын түвшин нэмэгддэг ч энэ жил ажиглагдаагүйгээр барахгүй илүү урт хугацаанд үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top