ДАШТ: Монголын бөмбөгтэй хоккейчид  дараалан яллаа

2020 оны 03 сарын 02

ОХУ-ын Эрхүү хотод өчигдөр /2020.03.01/ бөмбөгтэй хоккейн ДАШТ эхэллээ.

Манай шигшээ багийн багтсан В хэсгийн тоглолт гуравдугаар сарын 1-6-нд болох бол А хэсгийн тоглолт гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд болох юм.

А хэсэгт Швед, ОХУ, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстонийн хүчтэй багууд багтаж байгаа.



Монголын шигшээ баг В хэсгийн А-д Нидерланд, Унгар, Чех, Украин, Хятад улсын багтай хамт орж, эхний тоглолтоо гуравдугаар сарын 1-нд Хятадын багтай хийх байсан боловч Хятадын шигшээ баг коронавирусийн халдварын улмаас тэмцээнд оролцохоо больсон. Тиймээс FIB холбооноос тус хэсгийн хуваарийг дахин хийж, Монголын шигшээ баг В хэсгийн В-д Их Британи, Япон, Латви, Словак, Сомалийн багтай таарсан билээ. Харин энэ удаад Их Британийн баг визний асуудлаар ирсэнгүй.
 


Манай баг хоёрдугаар сарын 22-нд Эрхүүд автобусаар очсон. Коронавирусийн улмаас нутагтаа бэлтгэл хийх боломж хомс байсан тул эрт очиж, бэлтгэлээ хангахыг зорилгоо болгожээ. Багийн дасгалжуулагч Жаргалын мэдэгдсэнээр манай баг хашир туршлага, залуу нас хосолсон баг байна.

Багийн ахлагч Г.Тамир “Би 2006 оноос эхлэн ДАШТ-д оролцож байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад санхүүгийн хүндрэлийн улмаас оролцоогүй тул одоо багаа дэлхийд ямар түвшинд байгааг хэлэхэд хэцүү байна. Гэхдээ бид В хэсэгт медаль авах зорилготой ирсэн” гэж ОХУ-ын сэтгүүлчдэд ярьсан байна.

Манай баг эхний тоглолтоо өчигдөр 11.30 цагаас Африк тивийн Сомалийн багтай хийлээ. Сомалийн баг Шведэд амьдардаг сомали цагаачдаас бүрдсэн баг байлаа.
 


Оросын үзэгчид Сомалийн багийг илт дэмжиж байсан ч манай баг туршлага заан, африк тамирчдыг бут ниргэсэн. Сомалийн баг эхний 10 минут гоол алдалгүй тэссэн ч дараа нь гоолын аадар тэдний хаалгыг дайрсан юм. Эхний үед 4:0 тэргүүлж, хоёрдугаар үед ч манайхан дайралтаа сулруулсангүй. Хүйтэн хүчтэй салхинд хар тивийн хоккейчид урагш явахаа больсон бол харин монголчуудад ямар ч саад байсангүй. Албан ёсны тоглолт хийгээгүй удсан тул харилцан ойлголцох тал дээр алдаа их байсан ч Монголын шигшээ дараагийн тоглолтоос гар нийлж эхлэх нь дамжиггүй. 10:0. Шилдэг тоглогчоор манай З.Батгэрэл (№ 3) шалгарч, эсгий гутлаар шагнуулжээ.  
 


Тоглолтын дараа дасгалжуулагч Жаргал “10:0 сайхан тоо ч би тоглолтод сэтгэл дундуур байна. Улам их гоол оруулах боломж байлаа. Эхний тоглолт болохоор алдаа их байлаа. Биднийг хүнд хэцүү тоглолтууд хүлээж байна” гэж хэлсэн байна.

Орой 19.00 цагаас манай баг дараагийн тоглолтоо Словакийн багтай хийлээ. Словакчууд Латвиг 4:0 ялаад байсан тул хэсэгтээ тэргүүлэхийн төлөө манай нэг өрсөлдөгч.
 

Багууд эн тэнцүүхэн өрсөлдсөн. Эхний үеийн 9 дэх минутад багийн ахлагч Г.Тамир пенальтигаар гоол хийж, тэргүүллийг авчирлаа. Дараа нь Словакийн багийн хоёр тамирчин торгуулиар талбайг орхисон үед Ш.Цогтоо хамгаалагчдыг хууран, гоол оруулсан.

Ингээд манай баг илүүрхэж эхлэн, ахмад тоглогч Д.Мөнгөнхуяг хоёр гоол оруулж, ээлжит өрсөлдөгчөө 4:0 яллаа. Эхний хоёр тоглолтод хаалгандаа ганц ч гоол алдсангүй.
 


Ийнхүү манай баг хэсгээ тэргүүлж эхэллээ. Өнөөдөр Японы багтай тоглоно.
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.109.232) 2020 оны 03 сарын 03

Манай залуучууд мундаг шүү Амжилт

0  |  0
аги(49.0.147.33) 2020 оны 03 сарын 03

онц..япон эвгүй шүүүү?ү

0  |  0
u(64.119.18.98) 2020 оны 03 сарын 02

bayr hurgii tsaashda ch bas amjilt

0  |  0
Zochin(202.126.88.208) 2020 оны 03 сарын 02

Jargal dargadaa bolon Mongoliinhoi bag tamirchdad hulgana jiliin mend hurgie. Amjilt husie. Avarga boloh boltugai. hurai hurai hurai.

0  |  0
Эрдэнэт(103.229.122.3) 2020 оны 03 сарын 02

Манай орхоноос шайбтай хоккийн шигшээгээс бөмбөгтэйд оролцож тоглодог мастэрүүд бии хорионд ороогүй байгаад явман бол хуйхлах байждээ янзтай тоглодог залуучууд биидээ золиг гэж энэ муу короно

0  |  0
Түвшинсайхан(202.21.117.26) 2020 оны 03 сарын 02

Мундаг залуустаа амжилт хүсье

2  |  0
Natsagdorj Lhaashid(64.119.21.140) 2020 оны 03 сарын 03

Баяр хүргэе цаашдаа улам их амжилт гаргахыг хүсьe та нар ажилтандаа онгирч тайвширдаг шүү энэ л та нарын алдаа шагналын тавцан дээр гартлаа тайвширч болохгүй зүтгээрэй амжилт бас дахин хожил хүсьe

2  |  0
Ари(14.5.174.221) 2020 оны 03 сарын 02

Амжилт хүсье

0  |  0
хэхэхэ(202.179.26.67) 2020 оны 03 сарын 02

байна,даачих хам аа хахахаха

1  |  0
Зориг(66.181.182.99) 2020 оны 03 сарын 02

Сайхаан сайхан.Хэсгээс шууд гарах юм байна.Амжилт хүсье. Эрхүү явж хамт үзэх хүн байна уу

1  |  0
Зориг(66.181.182.99) 2020 оны 03 сарын 02

Сайхаан сайхан.Амжилт хүсье. Хэсгээс магадгуй гарах юм байна.Эрхүү явж үзэх хүн байна уу Хамт явж үзье

1  |  0
Top