Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 31 зөрчлийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд /2020.02.29, 03.01/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 196 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 126 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.

Мөн  цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан гурван зөрчил бүртгэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын иргэн(66.181.178.136) 2020 оны 03 сарын 02

Жолоо согтуугаар барьсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байж л энэ задарсан, хэнэггүй нөхдүүдийг номхруулах болно

0  |  0
Top