С.Амармандах: Бүгд хамтдаа эвтэй байж, улсаа аврах аянд нэгдэхийг уриалж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

Коронавирусийн халдварын тархалтын эрсдэл дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед урлагийн салбараас “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах анхдагч болж, улсдаа өргөх хандив, тусламжийн аянд нэгдлээ. Тэрбээр гэр бүл, найз нөхдийн хамт 30 сая төгрөг болон олон удаа хэрэглэдэг 1500 маскийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулсан юм.

С.Амармандах хэлсэн үгэндээ 24 цагийн турш нойр, хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдад талархаж буйгаа онцлохын зэрэгцээ шинийн 1,2,3-наар амралтгүй ажиллаж 1500 маскийг оёсон оёдолчдод чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийллээ.

Өнөөдөр /2020.02.29/ болсон ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр С.Амармандахаас гадна иргэн н.Дашдаваа хувиасаа нэг сая төгрөгийн хандив өргөсөн. Тэрбээр өөрийнхөө болон хөгшнийхөө тэтгэвэр дээр мөнгө нэгэн нэг сая төгрөг болгож, коронавирусийн халдварын эсрэг унтах нойроо умартан ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд хандив өргөлөө.

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах “Бидний төрж, өсөж өндийсөн энэ сайхан Монгол эх орныг минь төдийгүй дэлхийг айлгаж байгаа, одоогоор 55 улсад түгээд байгаа аймшигт коронавирус гэх өвчний эсрэг бид тэмцэж байна. Энэ өвчин бидний Монгол Улсын бүх иргэн, бидний хойч үе, ирээдүй, үр хүүхдүүдийг минь айлгах төдийгүй эх гараг, дэлхийг минь айлгаж байна. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, цагдаа, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий гарын бүх бүрэлдэхүүн, нийт хамт олон болон өнөөдөр энд хүрэлцэн ирсэн төлөөлөгч та бүхэндээ энэ өдрийн амгаланг айлтгая. Мөн манай Засгийн газрын, бүх төр захиргааны мэдээллийг түмэн олондоо шуурхай хүргэж байгаа сэтгүүлч та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга, Нийслэлийн захирагч, тэр тусмаа ЭМЯ, 21 аймаг, бүх сумын засаг захиргаа бидний эрүүл энх, сайн сайхны төлөө эднийг удирдаж яваа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл та болон ХӨСҮТ-ийн бүх эмч, сувилагч та бүхэн минь амжилттай сайхан ажиллаж байна. Энэ муухай өвчнийг эх оронд минь оруулж ирэхгүйн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа та бүхэнд Монголын ард түмэн талархаж байгаа. Дэлхийн улс орнууд, гаднын удирдлагууд хүртэл энэ өвчнийг оруулж ирэхгүйн төлөө зоригтой тэмцэж байгаад талархаж байгаа гэж бодож байна.

Монгол Улсын иргэний хувьд, урлагийн хүний хувьд бид бүгдэд түмэн олон та бүхний алга ташилт, уухайн дуу сэтгэлийн тэнхээ өгдөг. Тийм болохоор Монгол Улсын иргэний хувьд, эх орондоо хайртайн хувьд Монгол Улс энхжин батжихын төлөө Монголынхоо ирээдүй, хойчийн төлөө сэтгэл зүрхнээсээ хандив өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. Өөрийнхөө зүгээс Монгол Улсынхаа ирээдүй, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл танаа 30 сая төгрөг болон олон удаа хэрэглэдэг 1500 маскийг гардуулан өгье. Та гардан хүлээж авна уу гэж хүсэж байна. Бас мөр зэрэгцэн хамтдаа Монгол Улсынхаа төлөө зүтгэж явдаг урлагийн найз нөхөд, ах эгч нар, мөн спортынхон, Монгол Улсдаа хувь нэмрээ оруулж явдаг аж ахуйн нэгж, компаниуд, Монголоо гэсэн сэтгэлтэй та бүхэнтэйгээ хамтраад төр улсдаа түмэн олонтойгоо хамтдаа энэ муухай өвчнийг даран дийлнэ ээ. Бүгдээрээ хамтдаа эвтэй байж, Монгол Улсаа аврах хандивын аянд нэгдэхийг та бүхэндээ уриалж байна. Бидний мөнх хөх тэнгэрийн дор мөнхөд орших эх орон минь үеийн үед мандтугай. Эрүүл энх, аз жаргалтай амьдрах болтугай гэх ерөөлийг өөд өөд нь өргөн барьж байна. Та бүхэндээ гялайлаа” гэлээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(66.181.188.45) 2020 оны 03 сарын 01

NOMER 1 MONGOL XUN SHUU

2  |  0
нэт(66.181.180.124) 2020 оны 03 сарын 01

өдрийн хоолоо болгож байгаа ард түмэн юугаа илүүчлэх вэ дээ хөөрхий, улс төрчид, банк, хууль, шүүх, яам тамган дээр сандайлсан хүмүүс л илүүчлэх байх

2  |  0
Зочин(192.82.70.199) 2020 оны 03 сарын 01

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ЖУУЛЧИН ИРЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ЯАРИХ ХЭРЭГГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛ НЬ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНӨӨДӨРИЙН ӨНДӨР ҮНЭ!!!!!!!!

2  |  0
Top