Токиогийн нислэгээр БНСУ-аас дамжиж ирсэн 38 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Улсын онцгой байдлын шийдвэрийн дагуу ОМ-502 дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр /2020.02.27/ БНСУ-аас дамжин ирсэн 38 иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүллээ.

ОМ-502 дугаартай нислэг Улаанбаатарын цагаар 18:30 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн юм.

Нислэгийн 260 зорчигчоос 230 гаруй нь Монгол Улсын иргэд байсан бөгөөд халдварын тархалт эрчимжсэн БНСУ-аас Токиогоор дамжин ирсэн 38 иргэнийг ийнхүү тусгаарлаж байгаа билээ. Дээрх иргэдээс халуурсан болон өөр ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 

Нислэгийн хуваарийн дагуу дээрх чиглэлийн онгоц өчигдөр газардах байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас өнөөдөр болж хойшилсон юм.

Улсын онцгой байдлын ээлжит хуралдаанаар /2020.02.26/ Япон болон БНСУ руу үйлдэх шууд нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл түр хугацаанд цуцалсан билээ.

Өнөөдрийн нислэг нь хорионы хугацаанд Монгол Улсад газардах сүүлийн нислэг байсан юм. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khariutslaga (64.119.20.75) 2020 оны 02 сарын 28

Virus tarhah ondor ersdeltei baigaa ued naash tsaashaa yavhaa boliochee hariutslagtai bh estoi shde

0  |  0
Lll(66.181.161.8) 2020 оны 02 сарын 28

Хөсүт биш цэргийн эмнэлэгт бөөнөөр нь хорьчхоод!! Хурдан мсуудлаа шийдэж өгөөчээ!

0  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 02 сарын 28

Иргэнээ авч байгаа биш вирус тахал авч байна гэж ойлгоорой усан тэнэгүүд ээ

1  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 02 сарын 28

Буруу үйлдэл хийсэн байна. Бүгдийг нь 260 ууланг нь тусгаарлах байж дээ. Солонгосоос дамжиж ирсэн хүмүшсээс бусад нь халдварын голомт Японоос ирж байгаа биз дээ маш том алдаа гаргасан байна. Нөгөө өнлөржүүлсэн бэлэн байдал хариуцлана яасан бэ. Халдвар тээгчдийг зүгээр л чөлөөтэй явуулаад байх хэрэг үү аан

0  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 02 сарын 28

Миат маш муу байна Албатай юм. Шиг хэдэн мянгаар нь оруулсихаад дараа нь нислэг зогсоосон болж халдвартынзан гаднаас ирмэн зумуустэй л ноцолдож томовлосон бух хоронгоо урж байна Залдвар гарвал гаднаас ирсэн зумуусээс л гарна Энэ талаа бодлого байсангуй

0  |  0
(66.181.186.70) 2020 оны 02 сарын 27

Халдвартай халдваргүй бай Энэ улс үндэстний иргэн л бол Монголс улс хүлээн авна авсаар ч байх болно. 3 Сая Монголыг ад үздэг ХЭН ЮМ БЭ ?\nАливаа улс үндэстэнээ хамгаалж, хайрлаж, хүндэлж, дээдлэж чадахгүй юм бол МӨХӨӨЧ

0  |  0
Халдвартай(66.181.186.70) 2020 оны 02 сарын 27

Халдвартай халдваргүй бай Энэ улс үндэстний иргэн л бол Монголс улс хүлээн авна авач болно. 3 Сая Монголын ад үздэг лавлахууд та нар ХЭН ЮМ БЭ ? \nАливаа улс үндэстэнээ хамгаалж, хайрлаж, хүндэлж чадахгүй юм бол МӨХӨӨЧ

0  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 02 сарын 27

Yagaad ene xymyys baisan baisan gazraa ene xaldvart ovchniig namjtal baixgyi Mongol ruu nisej ireed baigaag oilgoxgyi yum.Xervee virusiig teej avchirval ni oort ni ch uls orondoo ch xetsyy bolno gedgiig uxamsarlamaar yum daa !

0  |  1
Top