КОВИД-19 | Вирусээс айсан хятад эр худалдааны төвд 14 хоног амьдарчээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

БНХАУ-ын Аньхуй мужийн Тонлин хотод хаагдсан худалдааны төвд хоёр долоо хоног амьдарсан Ву гэгчийг цагдаа нар баривчилжээ.

Тэрээр цагдаа нарт "Коронавирусийн тархалтаас эмээсэндээ хоёр долоо хоног амьдарсан. Амьдралын боломж тааруу тул очих газар байгаагүй" гэж мэдүүлсэн байна.

Тонлин хотын засаг захиргаа зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрыг хаах шийдвэр гаргасны дараа хэрэгт холбогдогч этгээд үлдэж хоцорчээ. Улмаар худалдааны төвөөс 2000 юанийн хүнсний зүйл авч, ресторанд нь хоол хийж идэж байсан байна.

Худалдааны төвд ресторан түрээсэлдэг эзэд нь ээлжит шалгалт хийх үеэр гал тогооны нөөц дууссан байхыг анзаарч, дээрх этгээдийг илрүүлжээ.

Цагдаагийн газраас түүнд онцгой дэглэмийн үеэр тогтоосон дүрмийг зөрчсөн, хүний өмчид санаатайгаар халдсан гэх үндэслэлээр ял оноохоор төлөвлөж буй аж.

 

Эх сурвалж: Mirror 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.82.77) 2020 оны 03 сарын 15

HUURHIIG HARIN UVCHINGUI BOL SANUULAAD L YVUULCHIHGUI...SERGELEN L SETGESEN BNASHDEE.

2  |  0
хөөрхий(182.160.2.159) 2020 оны 03 сарын 15

хүн амьдрах эрхтэй, өөр яалтай вэ, хөөрхий хэн ч амьд явахыг хүснэ

3  |  0
Top