Авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг шинэчлэх үүрэг өглөө

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.02.27/ Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж, авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг, чиглэл болгов.

Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2020 онд стандарттай болгох ажлыг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд олон ажил төлөвлөгдсөн. Замын хөдөлгөөн зохицуулалт, зам дэд бүтцийн чанар стандарт, барилга байгууламжийн норм, дүрэм, журам гээд олон асуудлыг цэгцэлнэ. Өнөөдөр НАЗХГ, УЗЗАГ, ХСОАБХЗГ-ын удирдлагуудтай уулзаж Улаанбаатар хотын замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэх, гудамж талбайг хаягжуулах ажлын бэлтгэл ажлыг хангах асуудлыг шийдвэрлэж байна. Замын тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлснээр иргэд аль гудамжаар аль зүг рүү явж байгаа гэдгээ мэддэг болох, тэр хэрээр хөдөлгөөнд оролцох чиглэл тодорхой болох боломжтой болно. Үүнийг дагаад зам тээврийн осол эндэгдэл буурах чухал ач холбогдолтой. Мөн гудамж талбайг хаягжуулснаар хотын өнгө үзэмж сайжруулах тэр хэрээр хотын соёлыг хэвшүүлэх цаашлаад шинэ түвшинд хүргэх зорилготой юм. Нийслэлчүүд гудамж талбайн нэршлийг мэдэхгүй байна гэдэг нь мэдэх боломжийг олгож өгөхгүй байна гэсэн үг.Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж стандарт нийцсэн, чанартай хэн бүхэнд ойлгомжтой мэдээлэл өгдөг тэмдэг тэмдэглэгээтэй болох чухал байна” гэдгийг онцоллоо.

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд авто замын босоо тэмдэглэгээг шинэчилж дуусгах, зургаадугаар сарын 15-н гэхэд авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчилж дуусгах үүрэг чиглэлийг хотын Захирагч холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorchigch(103.212.116.181) 2020 оны 02 сарын 28

shinechlehiig ner turliig n olshruulah,ovor hemjeeg uurchilj udahgui soligdoh chanargui yumnuud hiij olz orlogoo usgi gej oilgoj ovjin ajilladag nuhuduudiin nud n gyalalzaad ehelsenshuu !!!\n

0  |  0
Zochin(192.82.77.68) 2020 оны 02 сарын 27

76544

0  |  0
Top