Хорт хавдартай тэмцэж байгаа залууд ХОЁР литр цус шаардлагатай байна

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

 

Цусны хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа Г.Батзаяа Бээжин хотын “HEBEI YANDA LU DAOPEI HOSPITALEBEI YANDA LU DAOPEI HOSPITAL”-д хэвтэж байгаа билээ.

Түүний удаан хугацааны турш хүлээсэн чөмөгний донор нь бэлэн болсон ч харамсалтай нь тус эмнэлэг цусны нөөцгүй болжээ. Тиймээс Г.Батзаяа Бээжин хотод байгаа элэг нэгтнүүдээсээ тусламж хүсэхийн зэрэгцээ иргэдийг цусаа хандивлахыг уриалав. . 

Энэ тухай тэрбээр "Миний чөмөгний донор бэлэн болсон гэвч хагалгааны явцад сэлбэх цусны нөөцгүй болсон болохоор эмнэлэг болон бид ч өөрсдөө цусны эрэлд гарч байгаа юм шүү. Коронагаас болоод энэ том улс хүртэл нөөцгүй болчхоод байгаа мөн Монголоос нааш нь цус зөөвөрлөх хуулийн хүрээнд боломжгүйн дээр хүн дуудах гэхээр гуравдугаар сарын 20 хүртэл хил маань хаалттай байгаа болохоор Бээжинд байгаа хүмүүсээсээ тусламж хүссэн юм. Харин Монголд байгаа надад цусаа өгөхөд бэлэн хүмүүс минь надад өгч байна гэж бодоод цусаа өгөөрэй... Хүний амь амьдралыг аварч байдаг маш том буян шүү" хэмээсэн байна. 

Түүний хагалгаа гуравдугаар сарын 20-нд товлогдсон ба хоёр литр орчим нэгдүгээр бүлгийн цус хэрэгцээтэй байгаа аж. Энэ хэмжээний цус бүрдүүлэхэд 4-5 донор түүнд хэрэгтэй юм байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.195.85) 2020 оны 02 сарын 27

chamd ogchihmoor bna daanch beijind bga bolohoor bolomjgui yum hurdan tsus ogoh hunee olood edgeed ireerei

0  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 02 сарын 27

1-p бүлгийн цус нилээд ховор байдаг ш дээ. Гэхдээ хорт хавдар нь эрт эсвэл хожуу ямар шатандаа байгаагаас хамаарч хүмүүс цусаа зарах байх гэж бодож байна.

1  |  0
Top