Ковид-19: Италийн Сери А лигийн тоглолтууд үзэгчгүй цэнгэлдэхэд болно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Европ тивд коронавирусийн голомт болоод буй Итали улсын Засгийн газар хөлбөмбөгийн Сери А лигийн тоглолтуудыг үзэгчгүй цэнгэлдэхэд зохион байгуулах шийдвэр гаргаад байна.

Дээрх шийдвэрийн хүрээнд Италийн хамгийн нэр хүндтэй дерби Ювентус-Интер Милан клубийн тоглолт үзэгчгүй цэнгэлдэхэд тоглохоор болжээ. Түүнчлэн Милан тэргүүтэй бусад 14 багийн долоон тоглолт үзэгчгүй цэнгэлдэхэд болох юм.

Цаашид Сери А лигийн тоглолтуудыг зохион байгуулах, эсвэл тархалт намжтал хойшлуулах эсэх асуудлаар хэлэлцээ үргэлжлэх аж.

Сери А лигийн Ерөнхийлөгч Пауло Даль Пинту тоглолтуудыг хойшлуулахгүйгээр үзэгчгүй зохион байгуулах талаар зохицуулах хүсэлтээ Италийн Засгийн газарт илэрхийлжээ.

Эх сурвалж: CBS Sports

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(192.82.74.155) 2020 оны 02 сарын 27

Хөлбөмбөгчид хүн биш үү?

0  |  0
Top