Ерөнхий сайд эдийн засгийн зохицуулалт хийх асуудлаар сайд нартай уулзана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Засгийн газар өчигдөр /2020.02.26/ хуралдаж, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх асуудлаар зарим шийдэлд хүрч, Улсын Онцгой комисст чиглэл өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах талаар салбарын сайд, агентлагийн дарга нартай Ерөнхий сайд уулзахаар болжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн.

Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.


ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ДАХИН ТАНИЛЦУУЛЪЯ
 

1. Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа. Мөн нийслэл хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөн дээрх хугацаанд зогсоно.

2. БНСУ-Монгол Улс хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 11-нийг дуустал зогсоолоо.

3. Япон Улс - Монгол Улсын хоорондын нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 11-нийг дуустал түр зогсоолоо.

4. Төрийн албан хаагчдын гадаад орон руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсоолоо.

5. БНСУ болон тус улсаар дамжин ирж байгаа гадаад дотоодын иргэдийг хилийн боомтуудаар хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.

6. Коронавирусийн халдварт өвчний талаар цахим сүлжээ болон ХМХ-ээр санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл түгээсэн, коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн газраас ирсэн болон аялалын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

7. БНСУ-ын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор тус улсад байсан иргэд бусад улсаар дамжих ирсэн тохиолдолд тухайн иргэдийг заавал 14 хоногийн тусгаарлалтад байлгах болно.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(202.9.40.49) 2020 оны 02 сарын 28

Ediin zasagch, sain businesmanuudteigee uulzaa. Naad agentlagiin ulaan hatsart hurgan darga, ulsturchid chin ediin zasgion talaar yu ch nedehgui

0  |  0
Mongol tumen chini(75.86.79.22) 2020 оны 02 сарын 27

Eronkhii saidinkhaa shudarga, erch khuchtei, zorimog shiidver bukhen ni Mongol ulsinkhaa khogliin toloo, ard tumeniikhee saikhan amidrakh bolomj bololtsoog olgokhiin toloo tuunii shantarshgui khodolmorloj baigaag Mongol tumen chini zurkh setgeleeree medren tani ene aygaa uilsed ard tumen chini bukh oyun ukhaanaaraa, khuch chadlaaraa, zurkh setgeleeree tanig demjij negden nygtarch, sain uilsed khamtadaa zutgekh bolno. Mongol ulsin eronkhii said Ukhnaagiin Khurelsukh tanid eruul enkh, ajlin ondor amjilt khusch burkhani dundarshgui byalkhamaar duurgegdej yavakhin erooliig devshuulie! Ard tumen ch

0  |  0
zochin(192.82.65.76) 2020 оны 02 сарын 27

Battulgiin ailchlal buruu l tsagt hiij bna\n

0  |  0
zochin(192.82.65.76) 2020 оны 02 сарын 27

end udur shunugui ajillaj ene hort muu tahliig oruulahgui gej noir hoolgui zutgej yavaa humuusiin ajliig zugeer l ingeed nuraachij boldgiim uu? Arai ch dee heleh ug oldohgui bna

0  |  0
Top