Нийслэлийн иргэдэд 2020.03.03 хүртэл НИЙТИЙН ТЭЭВРЭЭР үйлчлэхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өнөөдөр /2020.02.26/ хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.

Улсын Онцгой комисс дээрх асуудлаар үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газрын чиглэлийг дэмжлээ. 

Ингэснээр 2020.02.20-ны өдрийн хуралдаанаас гаргасан "Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоосон" шийдвэрийг үргэлжлүүлэхээр болж, 2020.03.03-ны 08:00 цаг хүртэл сунгалаа. 

Тодруулбал, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан. Түүнчлэн хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд зогсоож байгаа юм. 

Хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй гэдгийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал анхаарууллаа. 



НЭМЭЛТ МЭДЭЭ: 15:30 цагийн байдлаар
 

Нийслэлийн Онцгой комисс Ажил эхлэх, тарах цагт автобусаар үйлчлэх шийдвэр гаргалаа


Онцгой комиссын өглөөний шийдвэрээр Улаанбаатар хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн дээрх хугацаанд зогсоохоор зохицуулсан байсан ч нийслэлийн Онцгой комисс үдээс хойш болсон хуралдаанаараа шийдвэрийг өөрчлөхөөр тогтоод байна.

Тодруулбал, нийслэлийн Онцгой комисс "Нийслэлийн нийтийн тээврийг ажлын өдрүүдэд өглөө, оройдоо буюу ажил эхлэх, тарах үед (маргааш, нөгөөдөр) явуулах нь зүйтэй" гэсэн шийдвэр гаргалаа. 

Ингэснээр, маргааш, нөгөөдөр нийтийн тээвэр өглөө, оройдоо хязгаарлагдмал хэмжээнд үйлчилж,  гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагийн 08:00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.  

Хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчлэх ажээ. 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.241) 2020 оны 02 сарын 27

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭР ГЭЖ БИЧЭЭЧ. ЭС БӨГӨӨС ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВАХГҮЙ ХҮМҮҮС ЯАЖ АЖИЛДАА ЯВАХ ВЭ ГЭЖ ГАЙХАЖ АЖИЛДАА ЯВАХГҮЙ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА6 СУРВАЛЖЛАГЧ ГУАЙ

0  |  0
Zochin(64.119.27.131) 2020 оны 02 сарын 26

Yadargaatai yum. Ajil hetsuudlee.

0  |  0
АРД(202.9.46.70) 2020 оны 02 сарын 26

ИНГЭЖ БАЙХААР 4-Р САРЫН 2 ХҮРТЭЛ СУНГАЧИХГҮЙ ДЭЭ МАРТ, ЦЭРЭГИЙН БАЯР, ИНЭЭДМИЙН ӨДӨРИЙГ ДУУСТАЛ

0  |  0
Tuv(66.181.176.86) 2020 оны 02 сарын 26

Төв аймгаас ажилдаа явдаг ээлжийн ажилтай сая шинийн 2 ажилтай байгаад албан бичиг үзүүлээд ч нэмэргүй, явуулаагүй ,нэвтрүүлээгүй тэгээд нэг W гарааны 100000 өрөнд орсон.Одоо дараа дараагийн гарааг яах вээ. Явуулахгүй бол хэцүүдлээ ...

0  |  0
Bat(66.181.191.221) 2020 оны 02 сарын 26

Negmusun hed honog amraachwal yaasiin huwiin mashinaaraa ajildaa yawj bolhgui nee

0  |  0
S(202.55.188.33) 2020 оны 02 сарын 26

Zuw shvde

0  |  0
Чука(202.9.46.142) 2020 оны 02 сарын 26

Налайхаас яаж ажилдаа явах вэ.

0  |  0
Баатар(192.82.76.126) 2020 оны 02 сарын 26

Унаагүй хүмүүс хэцүү бна даа.Албан газрууд ажилах уу

0  |  0
Жагаа(66.181.161.75) 2020 оны 02 сарын 26

Хувийн байгуулган Ажил да ир гээд бна

0  |  0
t(139.5.218.241) 2020 оны 02 сарын 26

yadaj tuv shugamaa yavuulaachee

0  |  0
аах(192.82.68.116) 2020 оны 02 сарын 26

тѳрийх ч ялгаагүй ажил гэж бгаа шүү. цага бүртгэнэ. Такси нь үнээ нэмцэн яанааа

1  |  3
cgg(192.82.68.116) 2020 оны 02 сарын 26

yaaj ajilda yavahiin huuyeee

3  |  5
Togsoo(64.119.18.2) 2020 оны 02 сарын 26

Xuviin baiguullaga chin ajildaa ir geed bna shde yamar utgagu shiidver gargadiin ve exleed ter xuviin business xiideg boss nariinxaa uchiraag olchood naadaxaa gargaach

4  |  6
Top