БНСУ-д коронавирусээр нас барагсдын тоо 12 боллоо

2020 оны 02 сарын 26

Ёнхап агентлагын мэдээлснээр коронавирусээр өвчилсөн 73 настай эрэгтэй Кеймюнг Их сургуулийн Донгсан эмнэлэгт амьсгалын замын эрчимт эмчилгээ хийлгэж байгаад орон нутгийн цагаар өнөөдөр /2020.02.26/ 13:00 цагт амьсгал хураасан байна.

Нас баралтын шалтгааныг амьсгалын замын цочмог дутмаг буюу “шок” хэмээн тайлбарласан байна.

Өвчтөний хувьд энэ сарын 20-нд Дэгү хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 23-ны өдөр Кеймюнг Их сургуулийн Донгсан эмнэлэгт чихрийн шижин, цусны даралт ихэссэн гэсэн оноштойгоор хүргэгдэн ирж, тус эмнэлгийн хорио цээрийн тасагт эмчлүүлж байжээ. Нас барсан иргэн Дэгү хотын "Шинчонжи" сүмийн гишүүн байжээ.

 

 

Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20200226079351053

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.1.53) 2020 оны 02 сарын 26

ene chini tegeed koronatai hamaatai yum u

0  |  0
Top