ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Хаврын тэргүүн шар барс сарын хоёр хар шарагчин гахай өдөр

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Наран ургах, шингэх: 07.40-18.30
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Огторгуй

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99999(103.20.152.50) 2020 оны 02 сарын 26

ЗУРХАЙ ИЙМ Л БАЙХАД НИЙТ АРД ТҮМЭНД ТААРАХ ЮМ ШИГ САНАГДДАГ ШҮҮ ....түүнээс тагнай татвал тэгнэ, хөл татвал тэгнэ гэх мэт тэр нэг л биш ээ ...

0  |  0
Top