Түүхэндээ анх удаа хаагдсан Парламентын ордныг халдваргүйжүүлж дуусчээ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Түүхэндээ анх удаа хаагдсан БНСУ-ын Парламентын ордныг халдваргүйжүүлэх ажил дуусч, хоёрдугаар сарын 26-нд буюу маргааш өглөө 09.00 цагт нээхээр болжээ.

БНСУ-ын Парламентын ордноос өнөөдөр хийсэн мэдэгдэлд "Парламентын ордны төв байр хуралдааны танхим, номын сан , гишүүдийн өрөө зэргийг халдваргүйжүүлэх ажил бүрэн дууссан бөгөөд төлөвлөж байсны дагуу 26-ны өглөө хэвийн ажиллана" гэжээ.

Тус Парламентын ордонд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцогчдын дунд шинэ төрлийн коронавирусээр /COVID19/ халдвардлагдсан хүн байсан нь тогтоогдсоны улмаас өчигдөр /2020.02.24/ 18:00 цагаас эхлэн бүрэн хаагдаад байсан билээ.

Энэ нь түүхэндээ халдварт өвчнөөс болж Парламентын ордон хаагдсан анхны тохиолдол бөгөөд 24, 25-ны өдөр төлөвлөгдөөд байсан Байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаан зэрэг бүх хуралдаанууд хойшилсон билээ.
 

Орчуулсан: Д.Тодням

Эх сурвалж : Чүн Ан Илбү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top