Халдварын голомт Дэгү хотод сайн дураар ажиллах эмч, ажилтнуудыг татаж эхэллээ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

БНСУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирусийн хамгийн их тохиолдол бүргтгэгдсэн Дэгү хотыг хамгаалах уриатай хөдөлгөөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын дунд өрнөж эхэлсэн байна.

БНСУ-ын Эрүүл мэндийн яамны сайтаар дамжуулан Дэгү хотод ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэж эхэлжээ. Одоогоор 59 хүн бүртгүүлсэн бөгөөд үүнд нарийн мэргэжлийн эмч 6, сувилагч 32, сувилагчийн туслах 8, лаборторын ажилтан 3, эмнэлэгийн захиргаа удирдлагын ажилтан 10 бүртгүүлжээ.

Гэвч цаашдаа Дэгү хотын хэмжээнд халдварын тархалтыг бууруулахын тулд илүү олон эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан хэрэгтэй байгааг PICK news мэдээллээ.

Орчуулсан: Д.Тодням

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнчбиш(98.244.106.112) 2020 оны 02 сарын 25

За Амарсанаа эмч минь ээ одоо л. танай багийннхан 400000 монгол хүний төлөө юу чаддаг аа мэдлэг чадвараа үзүүлэх цаг ирж бафгаа юм биш үү Амжилт хүсье Төрийн сүлд ивээх болтугай

0  |  0
Top