Улсын онцгой комиссын хуралдаан ЗАРЛАЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Улсын онцгой комиссын хуралдааныг маргааш буюу 2 дугаар сарын 26-ны 12.00 цагт Төрийн ордонд зарлалаа.

Шинэ коронавирусын халдварын тархалт, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. Хэдий баяр ёслолын үе таарсан ч Улсын онцгой комиссын хуралдааныг өчигдөр буюу шинийн 1-нд хуралдуулсан бөгөөд хуралдаанаас БНСУ-ын чиглэлийн бүх нислэгийн 3 дугаар сарын 2 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. 

Хэдийгээр Монгол Улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч БНСУ-д 35 настай монгол иргэнээс халдвар илэрч, нөхцөл байдал хурцдаад байна. Тус иргэн элэг, бөөрний өвчнөө эмчлүүлэхээр очсон боловч вирусын халдвар авсан нь өнөөдөр тогтоогдоод байгаа юм. Иргэн Монголоос 2 дугаар сарын 12-нд тус улсад очсон бөгөөд Монголоос эсвэл БНСУ-д халдвар авсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна. 

Нөхцөл байдалтай уялдуулан маргааш Улсын онцгой комиссын хуралдааныг зарлаад байна. Хуралдааны дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийх юм. 

Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс өдөр бүр 11 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(64.119.17.84) 2020 оны 02 сарын 26

Мэдсээр баиж санаатаи ,санамсаргүигээр хууль тогтоомж зөрчиж олон хүнтэи холилдсон хорио цээрээс заилсхиих худал мэдээлэлөгсөн ,зугтса ,нуун дарагдуулсан бол терроризм гэж үзэн холбогдох хуулиар арга хэмжээ авахгүи бол үнэндээ зарим нэг үл бүтэх этгээдүүд хаинга шааж баина даа Биднии төриин хичээл зүтгэл шуу шалан дээр ,тэднии эрх дураарраа аяглах нь тэнгэрт

0  |  0
Зочин(192.82.68.175) 2020 оны 02 сарын 26

Хүчтэй орнууд хэдэн 1000р нь шинжилгээнд хамруулаад илрүүлээд тусгаарлаад эмчлээд байна даа. ДЭМБ-ын мэдэгдэлд Монгол тэгэх ямар ч боломжгүй хүчин чадалгүй тул хэцүү байдалтай нүүр тулахад бэлтгэхийн зэрэгцээ байгаа нөөцөө зөв удирдаж зохицуулахыг сануулждээ. Хэнээс хаанаас юу юу гуйхаа л эртнээс бодож хүсэлт гуйлтаа эртхэн тодорхой явуулж байсан нь дээрдээ. ДЭМБ бараг л улс лрнуудыг Монголд туслаач тэд бүх чадлаа дайчмлж сэргийлэхийг хичээж буй ч хүч чадал нь хүрэхгүй юм шүү гэдгийг хэлжээ. Хүчээ тарамдуулахгүй онцгой кэйсүүд эрсдэлтэй бүлгүүд дээрээ анхаараач гэсэн байна. Хамгийн гол нь

0  |  0
Ажиллаж байгаа ч (192.82.68.175) 2020 оны 02 сарын 25

Яагаад маргааш маргааш гээд байгаа юм бол бүх зүйл цаг минутаар хэмжигдэж байхад . Энд тэндгүй халуурсан ханиасан хүмүүс тусгаарлагдсан байдалтай байхад . Бас со-оос хавьталтай байж магадгүй иргэдмйг хайж байна гээд олон ажлууд асуудлууд ундарч байхад . Шинжилгээний бодит байдлыг баталгаажуулммар байхад гээд гээд зөндөө зөндөө

0  |  0
Zochin(69.158.246.70) 2020 оны 02 сарын 25

Offshoroos munguu oruulj emneleg bariya

0  |  0
Zochin(69.158.246.70) 2020 оны 02 сарын 25

Offshoroos munguu oruulj emneleg bariya

0  |  0
MAN-n gishuun(139.5.218.182) 2020 оны 02 сарын 25

Enkhtuvshin kheterkhii udaan booronkhii bna. Ajlaa chaddag khund ni og.

0  |  0
зочин(103.26.195.99) 2020 оны 02 сарын 25

Онцгойхон ,яасан ,олон ,маргааштай ,юм ,бэ. Цэргийн ,хүн ,юм ,бол ,дайсан ,маргаашийг ,хүлээдэггүй ,юм. Төсвийн мөнгөөр,үүрэг ,биелүүлж ,байж ,цасанд ,суусан ,машины ,жолоочоос ,төлбөр нэхэх ,гэнэ. Тэдний ,амнаас ,гарах ,үг ,мөн үү. Хүмүүст ,зовлон ,тохиолдоно ,гэж ,та ,нарыг ,тэжээж ,баймаар.

1  |  1
Top