Монгол залууг эмчилж байсан Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийг хэсэгчлэн хаалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Шинэ коронавирусын халдвар авсан 35 настай монгол иргэн эмчлүүлж байсан шалтгаанаар БНСУ-ын хамгийн том эмнэлгүүдийн нэг Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Түргэн тусламжийн тасгийг хаалаа. 

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн ажилтнуудын мэдээлж байгаагаар, “Шинэкоронавирус-19”-ийн халдвар авсан монгол өвчтөн (35 настай эрэгтэй) элэгний архаг өвчин, бөөрний дутагдал гэсэн оноштойгоор тус эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 12-18 хоног хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөний биеийн байдал сайнгүй, цусаар бөөлжих зэрэг биеийн байдал маш хүнд, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байсан тул өвчтөнийг 24-нд Мёнжи эмнэлэгт авчраад “Шинэкоронавирус-19”-ийн шинжилгээ авсан байна.

Одоогоор Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийг хааж халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байгаа аж. Томоохон эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг хааснаар ойролцоох эмнэлэгүүдийн ачаалал эрс нэмэгдэх байх хэмээн эх сурвалж мэдээлээ.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хяналтын камераас шүүж үзээд, тус тасагт ажиллаж байгаа сувилагчид болон өвчтөнүүд зэрэг 50 орчим хүнээс шилжилгээ авсан ба сөрөг гэсэн дүн гарчээ.

Эх сурвалж: https://m.medigatenews.com/news/2046640118

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.88.192) 2020 оны 02 сарын 25

Emchluulj baisan baina shuudee. Bieniih ni darhlaa medeej mash muu baisan bna . Tegheer Solongos ulsad baihdaa l haldvar avsan bna.

0  |  0
Zochin (202.126.89.174) 2020 оны 02 сарын 25

Uur uls oron ywj bolno shde. Tahaltai gazarluu ywj bdag medrelgvi garud we. Oroh garah agar.n hilee ert hagagviges iim ym bolno shde

0  |  0
зочин (202.126.89.48) 2020 оны 02 сарын 25

эмчлүүлэх гэж очоод ийм муухай өвчин тусах гэж харамсалтай юмаа

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 02 сарын 25

hamt baisan byh hynd l haldaj bgaa, sorog garsan geed l…8 shinjilsnii daraa haldvartai garaad geed baigaa um bishyy !

0  |  0
Ариук(66.181.161.96) 2020 оны 02 сарын 25

Хөөрхийдөө хүнд өвчтөй хүн байж.Биеийн дархлаа муутай болхоороо амархан вирус авчлах даа.Ямар сайн байхавдээ нэг эрхтэнээ солиулах гэж ядаж бхд дээрээс нь бас вирус............гайгужл байгаасаадай

3  |  0
Zochin(66.181.161.56) 2020 оны 02 сарын 25

Tom yls saihan yumaa kameraa shuugeed hinee bariad avchina. Bid yana daa yu ch bhgui. Baih yostoig ni idchihsen

5  |  0
Зочин(66.181.161.83) 2020 оны 02 сарын 25

Хамт явсан эгч дүүс нь халдваргүй байдаг..тэндээсээ л авсан бай\nх.Хятад биш нь яамайдаа. Шудрага дүгнэлт хийх улс

1  |  1
w(59.153.113.111) 2020 оны 02 сарын 25

so .sl avsan yum b.adaa,egdeeseidee huurhii..

1  |  0
Зочиг(106.102.142.106) 2020 оны 02 сарын 25

12оос 18 хооронд эмчилгээ хийлгэсэн гээд бга юм бишүү

0  |  0
Зочин (202.55.188.36) 2020 оны 02 сарын 26

ЭМ яам баттай мэдээлэл аваачээ энэ эмнэлэг \n10 хэд\nХоног эмчилгээ хийлгэсэн гэж бна шдэ тэгж тооцвол 2 сарын 12 нд монголоос ниссэн нь зев юм бна тэгж бодвол солонгост очоод халдвар авсан бна

4  |  2
Top