Коронавирус: Намьяанжү хотын Засаг даргa мэдэгдэл гаргажээ

2020 оны 02 сарын 25

Намьяанжү хотын Засаг даргын гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр орчуулав.

Хүндэт хотын иргэд ээ!


Намьяанжү хотын Засаг дарга Жу Гван Хан мэндчилж байна.

Корона19-ийн халдартай өвчтөн манай улсад 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр анх гарснаас хойш хотын захиргааны зүгээс манай хот руу нэвтрэн орохоос сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаа ба өнөөдөр хотын иргэд та бүхэндээ харамсалтай мэдээ дуулгах гэж байгаадаа гүнээ хүлцэл өчье.

Хоёрдугаар сарын 24-ний өдөр манай хотын Бёлнэ хороонд оршин суудаг Монгол Улсын иргэн А нь (35 настай, эр) корона19 вирустай болох нь батлагдсан тухай мэдээллийг хүргэж байна.

Урьд нь элэгний болон бөөрний дутагдлын өвчтэй байсан А нь өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр 22:00 цагаас хойш Намьяанжү хотын Бёлнэ хороонд оршин сууж байсан ба гэртээ сувилуулж байгаад өвчин нь хүндэрч, 24-ний өдөр 06 цаг 10 минутад түргэний машинаар Куян хотын Мёнгжи эмнэлэгт хүргэгдэн, корона19-ийн шинжилгээнд орж, вирустай болох нь батлагдан тусгаарлагдан эмчлүүлж байна.

Манай хотын захиргаанаас шалгаж үзсэнээр хоёрдугаар сарын 20-ны 22:00 цагаас Бёлнэ хороонд оршин сууж эхэлсэн нь баталгаатай ба түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэх хүртлээ гэртээ амьдарч байсан байна. Түүнтэй 4 өдрийн турш хамт оршин сууж байсан А-гийн эхнэр болон төрсөн эгч, мөн шууд харилцаанд орсон ойр дотны 4 хүнийг нийлүүлээд, нийт 6 хүнд корона19-ийн шинжилгээ хийж, өнөөдөр үүрийн 04 цагт гарсан хариугаар сөрөг буюу вирусгүй гарсан байна. Харилцаанд орсон манай улсын иргэн байхгүй ба бүгд Монгол Улсын иргэд байна.

Манай хот нь А-гийн оршин сууж байсан Бёлнэ хороон дахь орон сууц болон ойр орчимд ариутгалыг 24-ний өдөр хийж, зарим үйл ажиллагааг түр зогсоосон ба гэр бүлийнхэн болон ойр дотныхныг нь тусгаарлах арга хэмжээ аваад байна.

Одоогоор Гёнгги мужийн Халдварт өвчин судлалын төвийн Байдалд арга хэмжээ авах албаныхантай хамт А-гийн корона19 халдвар авсан замыг судалж байна.

ТэрБээр 2019 оны 12 сарын 8-ны өдрөөс Намьяанжү хотыг орхин гарч, амьдарч байсан байна. Хотын иргэдийн зүгээс хамгийн их сонирхож байгаа зүйл болох халдвар тээгчийн Намьяанжү руу ирэхийн өмнө уулзаж харилцаж байсан хүмүүсийн тухай шалгаж тодорхой болгох бүртээ өөрийн вэб хуудас болон мессэжээр шуурхай мэдэгдэх болно.

Халдварт өвчнийг нэвтрүүлэхгүйн төлөө чадах бүхнээ хийх болно.

БНСУ, Сөүл хот
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guy(202.131.247.254) 2020 оны 02 сарын 26

tenger zayat hymyyst tusah baisan gej yy dee

0  |  0
Top