ЭМЯ: Монгол иргэний КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН ОНОШ батлагдсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Шинэ төрлийн вирусын халдвар олон улсад дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад дээрх өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иймд сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг төр, засгийнхаа шийдвэрийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг мэдээллийнхээ эхэнд онцоллоо.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Н.Ариунтуяа "БНСУ, Япон, Кувейт, Иран, Ирак зэрэг орнуудад халдвар гарч нас баралт нэмэгдээд байна. ДЭМБ-аас бол цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа. БНХАУ-аас гадна хэд хэдэн улс орнуудад голомтлон халдварлаж байна. Нийт тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 8079 болж, нас баралт нэмэгдсэн байна. Өдөр ирэх бүр дэгдэлтийг хязгаарлах боломж хумигдаж байна” гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман тохиолдол байсан. Эдгээрээс халдварын тохиолдол илрээгүй байна. Яг одоогоор улсын хэмжээнд зургаан иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Бусад улс орнууд голомтыг хязгаарлах талаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад тохиолдол бүртгэгдээгүй боловч бид дор бүрнээ хичээх хэрэгтэй гэдгийг хүсэж байна. Нэг хүнийг тусгаарлаж хянахад маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, асар их хөрөнгө мөнгө зарцуулагдаж байдаг гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Буянжаргал “Юуны түрүүнд төр засгийн шийдвэрээ дагаж байгаа иргэддээ талархаж байна. Өчигдөр болсон онцгой комиссын хуралдаанаар БНСУ-аас ирэх нислэгүүдийг цуцалсан. Тусгаарлан сэргийлэлт буюу ажиглалтад Замын-Үүдэд 104, Дорнод аймагт 5, Жаргалантын аманд 17 иргэн ажиглалтад байна. Эдгээр иргэдээс эрүүл мэндийн ямар нэг сэжигтэй тохиолдол ажиглагдаагүй байна. Япон, БНСУ-д халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулаад тухайн улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд мэдээлэл өгч байна. БНСУ-д амьдарч буй нэг монгол иргэний онош батлагдсан гэх мэдээлэл байгаа” гэлээ.

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Онцгой комиссын хурлаас хойш БНСУ-д 60 тохиолдол нэмэгдсэн мэдээлэл байна. Тус улсад байгаа монгол иргэний халдварын онош батлагдсан. Дээрх эрэгтэй нь элэгний архаг үрэвсэлтэй байсан бөгөөд БНСУ-д эмчлүүлэхээр хоёрдугаар сарын 12-ны өдөр БНСУ-д очсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Улмаар шинжилгээ өгөхөд өчигдөр /2020.02.24/ коронавирусын халдварын онош эерэг гарч, онош батлагдсан байна. Харин түүнтэй хамт явсан эхнэр болон эгч нарын онош батлагдаагүй буюу халдвар аваагүй нь тогтоогдсон. Бидний зүгээс өвчний халдварын далд үеийг судалж үзэхэд тус эрэгтэй нь БНСУ-аас халдвар авсан байх өндөр магадлалтай гэж үзэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.171.26) 2020 оны 02 сарын 26

Улсын ЭМЯ сайн ажиллаж байна. Иргэд маань төр засгийн шийдвэрийг чандлан мөрдөх хэрэгтэй

1  |  0
bvsgvi(202.55.188.46) 2020 оны 02 сарын 27

solongosruu ajilaar hedehen honog yawaad hel haachlaa odoo yanaa so d bhaas aigaad bna

0  |  2
Иргэн(122.214.0.249) 2020 оны 02 сарын 25

Гадуур хэлхэлдээд яваад байгаа оркуудыг шууд саатуулж,торгох хэрэгтэй.Хэлээд байхад ойлгохгүй тэнэгүүд.

2  |  0
Хүний_ёсон(202.9.46.192) 2020 оны 02 сарын 25

Гадуур хүүхдүүдээ дагуулаад золгоод явж байгаа хүмүүст шаардлага тавьж ойлгуулахгүй бол. Өөрсдийгөө, хүүхдүүдээ гаргуунд нь гарахаар шийдсэн байж болно. Бусдад лай бололгүй амьдрах хүмүүний ёсон бий гэдгийг яаж ойлгуулах вэ тэр хүмүүст?

4  |  0
ulambayr(66.181.161.20) 2020 оны 02 сарын 25

solongosd bga mongolchuud ovchin namjtal bitgii ireerei guij bna shvv mongoldoo bga tosoj heden mongolchuud n

3  |  1
zochin(150.129.142.71) 2020 оны 02 сарын 26

tend ni tuslamj uilchilgee uzuulsen deer end irwel emch suwilagchaas awhuulaad humuust taraagaad gai bno. Ugaas edgehgui hoish

1  |  2
Зочин(103.26.193.157) 2020 оны 02 сарын 25

Сод байгаа монголчуудаа авч ирэхсэн

1  |  6
Зочин(66.181.161.83) 2020 оны 02 сарын 25

Тэнд байгаа монголчуудаа авчраад тусд нь хорихгүй бол хүний газар эрсдэл ихтэй дээ

4  |  4
Би(103.229.121.118) 2020 оны 02 сарын 25

Далд үе нь 7-24 хоног гээ биз дээ нотой л юм яана даа

1  |  0
дургуйцсэн олон түмэ(103.20.152.50) 2020 оны 02 сарын 27

эНЭ АРИУНТУЯА ГЭХ ХҮН МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ....ОДОО” ОДОО ГЭЭД Л МАШ МУУ ЯРИХ ЮМ...МӨН НЯМХҮҮ МӨН АДИЛ...

3  |  4
Эрдэнэ(66.181.190.106) 2020 оны 02 сарын 26

со нууд кимчиндээ итгээд мо нууд тэнгэр заяандаа итгээд

2  |  3
Top