Мүн Жэ Иний Засгийн газар: "Энэ 7 хоног бол Covid-19 тархалтыг барих жинхэнэ "Алтан цаг"

2020 оны 02 сарын 24

Мүн Жэ Иний Засгийн Газар "Энэ 7 хоног бол корона19 тархалтыг барих жинхэнэ "Алтан цаг" болно" хэмээлээ. Өчигдөр буюу 23-ны өдөр Засгийн Газар нь гамшгийн зэрэглэлийн дээд түвшин болох "онц ноцтой" түвшинд зарлаж тус улсын Ерөнхий сайд нь Гамшгийн аюулгүй байдлын төв газрыг ахлахаар болсон юм.

Гамшгийн аюулгүй байдлын төв газрын 1-р орлогч буюу Эрүүл мэнд, халамжийн сайд Пак Нын Хү мэдэгдэхдээ "Цаашид нэг долоо хоногоос 10 хоногийн дотор корона19-ийн тархалтыг барьж авах оргил үе нь байх болно" гэж мэдэгдлээ. Халдварт өвчний мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ 7 хоногт корона19-ийн тархалтыг барьж авах "Golden time" буюу хамгийн чухал цаг үе болно гэж үзэж байна.

Засгийн газрын хувьд халдварт өвчтөнүүдийг эрт илрүүлэх болон эмчилгээнд хамруулах ажил нь хамгийн чухал ажлын нэг болж байна. Эрүүл мэндийн яамнаас корона19-ийн тархалтыг зогсоохын тулд ард түмний урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухлыг онцолсон байна. Хамгийн чухал нь гараа 30 секундээс дээш хугацаанд савандаж угаах, нүүр болон биеийн бусад хэсэгтээ гараар хүрэхгүй байх явдал юм. Гадагшаа гарах тохиолдолд маск заавал зүүх шаардлагатай ба ханиах үедээ амаа заавал ханцуйгаараа таглах хэрэгтэйг сануулж байна. Мөн олон хүн цугларсан газарт очихгүй байх хэрэгтэй.

Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.78.157) 2020 оны 02 сарын 24

Солонгос монголын нислэгийг зогсоохыг шаардаж байна.

0  |  0
Zochin (73.176.171.37) 2020 оны 02 сарын 24

Ayultai

0  |  0
Ард(202.70.34.70) 2020 оны 02 сарын 24

УЛААНБААТАРТ СОЛОНГОСЫН ГРУПП ЖУУЛЧИД АВТОБУСТАЙ ХАА Л БОЛ ХАА ЯВЖ БАЙНА. НЭГ НЬ Ч МАСК ЗҮҮГЭЭГҮЙ, ХАШГИРАЛДААД Л, ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД Л ЯВЖ БАЙНА. БОЛЖ БАЙГАА ЮМ УУ, ЯМАР КОМПАНИ ОРУУЛЖ ИРЭЭД БАЙНАА????????

0  |  0
Top