18 цагаас хойш идэж болох ЗУРГААН хүнс

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

Жингээ хасах, хэвийн хэмжээнд нь барих зэргээр хоолны дэглэмдээ анхаарч байгаа танд энэхүү зөвлөгөөг хүргэе. Орой 18 цагаас хойш юм идэхгүй байх дэглэм барих нь танд амаргүй байгаа бол орой идэж болох, их идсэн ч таргалуулдаггүй зургаан хүнсийг нэрлэе.

Эрдэнэ шиш

Эрдэнэ шишийг та орой хэчнээнийг идсэн ч болно. Гэхдээ лаазалсан биш, болгосон эрдэнэ шиш буюу попкорн байх хэрэгтэй. Энэ нь бие дэх холестеролыг гадагшлуулж, өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг байна.

Киви

Киви нь илүүдэл жингээсээ салахыг хүссэн хүн бүхэнд хэрэгтэй. Хоол их идсэний дараа гэдэс хүнд оргихыг болиулж, өөх шатаадаг энэхүү жимс нь таны биеийн ус, давсыг ч тэнцвэржүүлнэ.

Ногооны нухаш

Орой болсон ч ногооны нухаш хийж идэх нь ямар ч сөрөг нөлөөгүй. Дуртай ногоогоо сонгож, хольж нухаш хийж болно. Ялангуяа хулуу, мөөг, байцаа, лууван зэрэг нь 18 цагаас хойш ч танд тохирно.

Манжин

Манжинд хүн бүр дуртай байдаггүй ч энэ нь ашиг тус ихтэй ногоо. Биеийг цэвэрлэж, дархлааны системийг дэмждэг манжин нь хоолны дэглэм барьж байгаа хүмүүст маш тохиромжтой ногоо.

Цоохор майлз

Энэ нь ямар ч илчлэг агуулдаггүй ногоо юм. Хоол шингээхэд онцгой үүрэгтэй цоохор майлзыг оройн хоолондоо хэрэглэхэд маш тохиромжтой.

Хүрэн манжин

Хүрэн манжин нь бодисын солилцоог түргэсгэдэг тул илүүдэл жингээс салахад тусална. Мөн эрүүл мэндэд маш ашигтай. Хүрэн манжинг хүнсэндээ байнга хэрэглэдэг хүмүүсийн даралт ихэсдэггүй. Энэ ногоог шарж, жигнэж, чанаж, бас түүхийгээр нь идсэн ч болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top