ТВ8 телевиз Битүүний хурлыг ШУУД ДАМЖУУЛНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

Гандантэгчинлэн хийдэд өнөөдөр /2020.02.23/ Төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулсан битүүний хурал хурна. 

Битүүний хурлыг ТВ8 телевиз албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Гандантэгчинлэн хийдээс шууд дамжуулан хүргэнэ. Хурал номыг 22:00 цагаас хүлээн авч үзэх боломжтой. 

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сар шинийн өдрүүдийн засал ном, хурлын талаар "Битүүний өдрийн номыг хурдгаараа хурна. Харин олон нийт олноороо битгий ирээрэй. Шинэ жилийн засал номоо заавал энэ ханиад томуутай, хөл хорьсон үед хийлгэх гэж яараад хэрэггүй. Үүнийг өнгөрөхөөр бид тусгай тусгай цаг товлож, лам нар цагаан сараар хийдэг засал, гүрэм номуудыг тусгайлан уншиж өгнө" гэж айлдлаа. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hg(83.253.249.218) 2020 оны 02 сарын 23

Zasgiin huuli lam nart hamaagui yu, lam nart tahal tusahgui yu ? Yasan maanag Gandan. Hotiin zahirgaa we ?

1  |  0
зочин(66.181.178.152) 2020 оны 02 сарын 23

Олон ,лам ,нарыг ,маскгүй ,ном ,уншуулж ,байгаа нь ,болох ,юм ,уу. Нөбгөө ,үрэл ,яасан. Хүмүүс ,очвол ,оруулах нээ.

0  |  0
Top