Трамп өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр коронавирустай америкчуудыг нүүлгэн шилжүүлсэнд дургүйцэв

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

АНУ-ын Төрийн департамент Японд карантинд ороод байгаа “Diamond Princess” хөлөг онгоцноос коронавирусийн халдвартай болон болон халдваргүй иргэдийг хамтад нь нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Төрийн департамент энэхүү шийдвэрээ Ерөнхийлөгчдөө танилцуулаагүй аж. Энэ нь Доналд Трампын уурыг хүргэсэн талаар “The Washington Post” сонин мэдээлэв.

Албаныхан Ерөнхийлөгчдөө коронавирусийн халдвар аваагүй иргэдээ “Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж, Трамп зөвшөөрөл өгсөн байжээ. Гэвч нүүлгэн шилжүүлэлтийн явцад 14 америк иргэн коронавирусийн халдвар авсан байсан нь тодорхой болсон аж. Төрийн департамент Доналд Трампын зөвшөөрөлгүйгээр тэднийг АНУ руу аваачих шийдвэр гаргасан байна. Ийм байдлаар АНУ-ын албан тушаалтнууд Засгийн газрынхаа Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжийг ч үл тоомсорложээ. Тус төвөөс ийм нүүлгэн шилжүүлэлт нь коронавирусийн тархалтыг нэмэхэд хүргэнэ гэж анхааруулж байсан юм.

Цагаан ордны эх сурвалж мэдээлэхдээ “Ерөнхийлөгчид энэ талаар мэдээлээгүй нь том алдаа болсон” гэжээ.

АНУ Япон дахь “Diamond Princess” хөлөг онгоцноос иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа энэ сарын 17-нд дуусжээ. Тэднийг эх оронд нь аваачсаны дараа 14 хоног хорионд байлгах юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.243.46) 2020 оны 02 сарын 24

ТРАМП МАШ УХААЛАГ. ГОЛОМТООС ХҮН ЗѲѲДѲГ БУРУУ энэ бол дэлхтйн ёс тэндээ ч эмчилж бгаа

1  |  0
Зочин(202.9.46.179) 2020 оны 02 сарын 24

Трампын зөв. Халдвар авсан хүн ирэх нь гэмт хэрэгт тооцно.

1  |  0
Шударгатан.(202.9.40.4) 2020 оны 02 сарын 25

Трампын гарт хорлонт тахлыг эмчлэх эмийн жагсаалт байх ёстой доо.\n

0  |  1
Top