Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр ҮЙЛЧЛЭХГҮЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24


Нийслэлийн Онцгой комиссын /2020.02.22/ хуралдаанаар амралтын өдрүүдэд хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түр хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцээд, сар шинийн өдрүүдэд иргэдэд НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙХ шийдвэр гаргасныг дахин сануулъя.

Тодруулбал, өнөө шөнөөс буюу 24-ний 00:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 27-ны 06:00 хүртэл нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсооно. 

Харин эдгээр өдрүүдэд онцгой байдлын үед ажиллаж буй төрийн болон үйлчилгээний албан хаагчдад зориулан тусгай автобус гарган өглөө, оройдоо явуулах юм. 

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ шийдвэрийн талаар “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нийслэлийн Шуурхай штабд эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид цаг тутам мэдээлэл өгч байх хэрэгтэй. Хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24-ний өдрөөс /шинийн нэгнээс/ эхэлж нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсооно. Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна. Нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстой. Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн идэвхи оролцоо чухалд төдийгүй нийслэлчүүд сар шинийн өдрүүдэд аль болох айлаар зочлохгүй гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна амралтын өдрүүдэд сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтэд холбогдох албан тугаалтнууд анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцолсон билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.17.84) 2020 оны 02 сарын 23

Яг одоо ,,сансар ,,чиглэлиин автобус явж баина. 15 _40 д тунель уруудад

0  |  0
Top