Сар шинээр зөвхөн төрийн албан хаагчдад АВТОБУСААР үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23


Сар шинийн баярын өдрүүд буюу шинийн 1-3-ны өдрүүдэд (Хоёрдугаар сарын 24, 25, 26) нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан билээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд онцгой байдлын үед ажиллаж буй төрийн болон үйлчилгээний албан хаагчдад зориулан тусгай автобус гарган өглөө, оройдоо явуулахаар болжээ.

Нийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстойг нийслэлийн Засаг дарга анхаарууллаа.

Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу амралтын өдрүүдэд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд захиргааны болон нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын 10 мянга гаруй албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top