ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрлэг лугаа учирна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.2.23, Ням гараг
  • Билгийн тооллын: 30
  • Наран ургах шингэх: 7.46-18.26
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top