БНСУ-д нэг хоногт 229 тохиолдол нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 433-т хүрлээ

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 02 сарын 22

БНСУ-д орон нутгийн цагаар 16.00 цагийн байдлаар шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо 433-т хүрч, өмнөх өдрөөс 229 тохиолдлоор нэмэгдлээ.

Шинээр бүртгэгдсэн 200 тохиолдол нь нийслэл Сөүлээс зүүн өмнө зүгт 300 км-ийн зайд байдаг Дэгү, түүний эргэн тойрон дахь Умард Кёнсан мужийн оршин суугчид байв. Дэгү, Умард Кёнсан мужуудад нийт халдварын тоо өмнөх өдрөөс 152-ээс 352-т хүрсэн байна.

БНСУ-д коронавирусын халдвараар хоёр хүн нас бараад байгаа юм.

Нэгдүгээр сарын 3-наас хойш тус улсад нийт 21000 гаруй хүнд шинжилгээ хийснээс 15116 нь сөрөг гарсан бол 6037 хүн шинжилгээний хариугаа хүлээж байгаа юм. Халдвар авсан найман өвчтөн бүрэн эдгэрсний дараа хорио цээрийн дэглэмээс гарсан.


БНСУ өчигдөр шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа Дэгү, Чондо хотыг “Онцгой анхаарлын бүс”-ээр зарласан бөгөөд эл хотуудад ирэх долоо хоногт эхлэх цэргийн татлагыг түр хойшлуулахаар болсон.

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Сэ Гюний мэдээлснээр, тус улсын Засгийн газар онцгой арга хэмжээ авч, бүх нөөцөө дайчлан ажиллахаар болжээ. Халдварын тохиолдлууд гол төлөв Дэгү хот болон зэргэлдээх Умард Кёнсан мужид бүртгэгдээд байна. Мөн Сөүл хотод хэд хэдэн тохиолдол гарчээ.

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд Сөүл хот хотын төвийн Seoul plaza, Cheonggye plaza, Gwanghwamun plaza төвд болох олон нийтийн арга хэмжээг хориглож, Шинчонжи сүмийг хаахаар болжээ.

Сөүлийн хотын захирагч Пак Вон Сүүний мэдэгдсэнээр, энэхүү шийдвэрийг зөрчсөн тохиолдолд гурван сая вонын торгууль ногдуулах аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.190.30) 2020 оны 02 сарын 23

манай хэд яаж шүү бж бдг болдоо бурхан өршөөг

0  |  0
zochin(66.181.161.72) 2020 оны 02 сарын 22

solongosiin nislegee zogsooh heregtei

0  |  0
zochin(64.119.18.102) 2020 оны 02 сарын 22

Solongosoos ireh ursgaliig mash sain hyanah heregtei manaih. Horigiig changatgah estoi

0  |  0
Top