Израйл улсад коронавирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 22

Шинэ төрлийн коронавирусийн халдварын сүүлийн үеийн мэдээллийн ЭМЯ-наас өглөө.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас гадна 28 оронд коронавирус халдварлаад байгаа ба Япон, Сингапур, БНСУ-д эрчимтэй тархаж байна. Мөн Иран улсад өвчлөл нэмэгдэж, Израйл улсад шинэ тохиолдол бүртгэгджээ.

БНСУ-д өвчлөл 284 тохиолдол болж, 100 гаруй тохиолдлоор нэмэгдсэн нь Тэгү хотын тохиолдлоос үүдэлтэй гэнэ. Уг хотод халдвар тараасан эмэгтэй сүм, эмнэлгээр үйлчлүүлсэн нь олон хүнд халдвар тархах нөхцөл бүрдсэн байна.

Эрдэмтийн тооцоолсноор нэг хүн халдвар авсан тохиолдолд 384 хүнд халдвар тараах судалгаа гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top